Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


6-р сарын 10
15 цаг 05 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /20206.06.10/ Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын эдийн засаг  өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хэт хамааралтай байна. Иймд төсвийн сахилга батыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын өсөлттэй зэрэгцэн төсвийн зарлага хяналтгүй нэмэгдэх эрсдэлийг бууруулах, байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг  Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулгадаа онцолж байлаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2024 онд өөрчлөлт оруулж, төсвийн зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус эдийн засгийн өсөлттэй уялдуулдаг байсан зохицуулалтыг өөрчилж уул уурхайн орлогын өсөлтийг тухайн жилийн зарлагад шууд тусгах боломж нэмэгдсэн. Үүний үр дүнд байгалийн баялгаас бий болсон түр зуурын өндөр орлогыг богино хугацаанд бүрэн зарцуулж, ирээдүй үеийн хүртэх өгөөжийг бууруулах, эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэл үүсэх нөхцөл бүрдээд байгаа аж. 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны үзэл баримтлалд нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан тооцох зохицуулалтыг сэргэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр уул уурхайн орлого өссөн үед төсвийн зарлага дагаж өсөхгүй байх, эдийн засгийн мөчлөгийн савлагааг бууруулах, төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн энэхүү зохицуулалт нь олон улсын эдийн засгийн онолд "Dutch Disease" буюу байгалийн баялгийн орлогоос үүдэлтэй эдийн засгийн бүтэц алдагдах, уул уурхайн бус салбаруудын өрсөлдөх чадвар сулрах, төсвийн хэт тэлэлт бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. 

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал үүсэхгүйн зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгжид шинээр санхүүгийн дарамт учруулахгүй. Харин төсвийн сахилга бат сайжирч, уул уурхайн орлогын үр өгөөжийг илүү оновчтой хуримтлуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ирээдүй үеийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн баталгаа бэхжинэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Байгалийн баялаг нь зөвхөн өнөөдрийн бус, ирээдүй үеийн өмч тул уул уурхайн орлогоос үүдэлтэй богино хугацааны төсвийн тэлэлтийг хязгаарлаж, тогтвортой хөгжлийг дэмжих энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлэх чухал алхам болно гэж танилцуулгад дурдсан байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэв41 минут 17 секундын өмнө“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ–ХҮҮХДИЙН ЗУСЛАН” төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна43 минут 47 секундын өмнөЗууны нэг өдөр: Зургаадугаар сарын 10-Дэлхийн зайрмагийн өдөр52 минут 2 секундын өмнөСЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна55 минут 44 секундын өмнөБэлхийн авто замыг хааж, шинэчилнэ58 минут 9 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзлаа1 цаг 4 минутын өмнөНийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна1 цаг 7 минутын өмнөЗэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа1 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ1 цаг 13 минутын өмнөАзийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан тээврийн багтай уулзлаа1 цаг 15 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна1 цаг 19 минутын өмнөШүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв1 цаг 25 минутын өмнөБага насны хүүхдийн амь насыг хохироосон болон хүүхдрээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргийг шүүхээр шийдвэрлэжээ1 цаг 27 минутын өмнөТөсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 31 минутын өмнө“Ub Hackathon-2026”-д “Цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарлаа1 цаг 34 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцуулж байна2 цаг 23 минутын өмнөХЭҮК: Мэдээндээ албан тушаалтны зураг ашигласан нь хүний эрхийн зөрчил гэж үзсэн С.Ганзоригийг төрийн албанаас хална3 цаг 45 минутын өмнөАБГББХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ3 цаг 57 минутын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзлаа5 цаг 30 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ5 цаг 34 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд5 цаг 39 минутын өмнөУИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав5 цаг 48 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна5 цаг 50 минутын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна5 цаг 53 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрт хамрагдаж буй залуу сэтгүүлчид УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа5 цаг 58 минутын өмнө“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа6 цаг 1 минутын өмнөБоловсролын сайд хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тушаал гаргалаа6 цаг 4 минутын өмнөЭрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ6 цаг 10 минутын өмнөТом төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно7 цаг 6 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ7 цаг 11 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.