Баянгол дүүргийн прокурорын газраас М.Э нь 3 настай дагавар хүүгээ биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон, төрсөн эх Ц.Л нь эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, шийвэрлүүллээ.
Шүүхээс М.Э-д дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Ц.Л-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.
Facebook
Twitter
Youtube


Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо
Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдээс авто зогсоолын төлбөр авахгүй
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ.gif)

Сэтгэгдэл бичих