Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна


6-р сарын 10
15 цаг 17 минут

      БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Алтай аймагт Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд Шадар сайд Н.Номтойбаяр оролцож, үг хэллээ.

Тус хуралд БНХАУ, Монгол Улс, БНКазУ, ОХУ, Киргиз, Туркменистан Улсын төлөөлөл болон Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Энэ удаагийн олон улсын хурал нь тус бүс нутгийн улс орнуудын харилцан ойлголцол, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм. 

Шадар сайд Н.Номтойбаяр Алтайн орчмын дэд бүс нутаг нь зөвхөн газарзүйн ойлголт төдий бус, Евразийн худалдаа, тээвэр логистик, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал тавцан болж буйг онцоллоо. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол Улс Арцсуурь-Цагаан толгойн боомтыг Булган-Такешикены боомттой төмөр замаар холбохоор төлөвлөж, судалгааны ажлыг явуулж байгаа гэлээ.

Энэхүү дэд бүтцийн бүтээн байгуулалт нь ОХУ-ын Тува, Горно-Алтай орчмын Улугхэм, Минусинск, Кузнецкийн сав газар болон Монгол Улсын баруун бүсийн байгалийн нөөц баялгийг БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны хүнд аж үйлдвэрийн өртгийн сүлжээнд холбох, түүхий эдийн тогтвортой хангалтыг бий болгох стратегийн ач холбогдолтойг тодотгож байна. Үүний зэрэгцээ Булган – Такешекин боомтын холболтыг ашиглан Казахстан Улсаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох, тээвэрлэлтийн шинэ сувгийг нээх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тогтвортой бөгөөд урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа учир төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хамтарсан санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ механизмуудыг дэмжиж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд бэлэн байна гэв. 

Олон улсын хуралд Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Намын хорооны Нарийн бичгийн дарга Чэнь Шяожян үг хэлэхдээ соёл иргэншлийн хэлхээ холбоотой, уул усаар залгагдаж, хувь заяагаа хамтатгасан Алтайн бүс нутгийн улс орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа илүү нягтарч, хөгжиж буйг онцолж байна. Шинжаан Уйгарт өнгөрсөн хугацаанд дэд бүтэц түлхүү хөгжиж, нийт 9557 км төмөр зам, 124 000 км авто зам баригдсан нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхээс гадна бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэхэд томоохон үр дүн үзүүлж буйг тодотголоо. Цаашид бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү өргөн боломжийг нээж, стандартад нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэн хөгжүүлэхээр ШУӨЗО анхааран ажиллаж байна гэв. Энэ хүрээнд улс орнуудтай дэд бүтцээр холбогдох ажлыг хийж, үр дүнтэй томоохон гарцыг байгуулахаа илэрхийллээ. Тодруулбал, Хятад – Монгол – Орос гурван улсын эдийн засгийн коридорыг баруун бүсэд байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх боломжтойг тодотгож байна. 

Үргэлжлүүлэн, БНКазУ-ын Зүүн Казахстаны бүс нутгийн Засаг дарга Нурымбет Сактаганов Алтайн бүс нутагт илүү эрч хүчтэй хамтран ажиллахаа илэрхийлээд, төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын дэмжлэгтэйгээр тус бүс нутгийн улс орнууд эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж буйг онцоллоо. Тэрбээр БНКазУ, Монгол Улс, БНХАУ-ын Алтайн бүс нутгууд хамтран хөгжих өргөн боломжтойг тодотгож, гурван улсыг холбосон дэд бүтцийг хөгжүүлж, Төв Ази руу гарах гарцыг хөгжүүлэхэд БНКазУ анхааран ажиллахаа илэрхийлж байна. 

Ийнхүү Алтайн бүс нутгийн хамтын өсөлт, хөгжилд чиглэсэн тус форум нь бүс нутгийн ард иргэдийн амьдралд чухал нөлөө үзүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүдийг санаачилж, харилцан ойлголцлыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэв41 минут 44 секундын өмнө“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ–ХҮҮХДИЙН ЗУСЛАН” төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна44 минут 14 секундын өмнөЗууны нэг өдөр: Зургаадугаар сарын 10-Дэлхийн зайрмагийн өдөр52 минут 29 секундын өмнөСЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна56 минут 11 секундын өмнөБэлхийн авто замыг хааж, шинэчилнэ58 минут 36 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзлаа1 цаг 4 минутын өмнөНийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна1 цаг 7 минутын өмнөЗэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа1 цаг 10 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ1 цаг 13 минутын өмнөАзийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан тээврийн багтай уулзлаа1 цаг 16 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна1 цаг 20 минутын өмнөШүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв1 цаг 25 минутын өмнөБага насны хүүхдийн амь насыг хохироосон болон хүүхдрээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргийг шүүхээр шийдвэрлэжээ1 цаг 28 минутын өмнөТөсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 31 минутын өмнө“Ub Hackathon-2026”-д “Цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарлаа1 цаг 34 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцуулж байна2 цаг 23 минутын өмнөХЭҮК: Мэдээндээ албан тушаалтны зураг ашигласан нь хүний эрхийн зөрчил гэж үзсэн С.Ганзоригийг төрийн албанаас хална3 цаг 45 минутын өмнөАБГББХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ3 цаг 57 минутын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзлаа5 цаг 30 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ5 цаг 34 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд5 цаг 40 минутын өмнөУИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав5 цаг 48 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна5 цаг 51 минутын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна5 цаг 53 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрт хамрагдаж буй залуу сэтгүүлчид УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа5 цаг 58 минутын өмнө“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа6 цаг 1 минутын өмнөБоловсролын сайд хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тушаал гаргалаа6 цаг 4 минутын өмнөЭрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ6 цаг 10 минутын өмнөТом төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно7 цаг 6 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ7 цаг 11 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.