УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзлаа


6-р сарын 10
15 цаг 33 минут

       Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.10/ Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдтэй уулзаж, Шүүхийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, Үндсэн хуулиар бий болсон шүүхийн сахилга, хариуцлагын шинэ тогтолцооны үр нөлөө, цаашид хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагууд нь эрх мэдэл хуваарилах зарчмын хүрээнд бие даан ажиллахын зэрэгцээ эрх зүйн орчныг хөгжүүлэхэд эргэх холбоотой, уялдаатай ажиллахын чухлыг онцоллоо. Тэрбээр төр, эрх зүйт ёсонд итгэх иргэдийн итгэл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх институцийн үйл ажиллагаатай салшгүй холбоотойг тэмдэглээд, шүүх эрх мэдлийн байгууллагууд болон Шүүхийн сахилгын хороо нь энэхүү итгэлийг бэхжүүлэхэд онцгой үүрэгтэйг дурдав.

Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлт болон 2021 оны Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо шүүгчийн сахилгын хэрэг шийдвэрлэх ажиллагаа, процессын хэм хэмжээний тулгамдсан асуудлын талаар танилцуулж, процессын хэм хэмжээг хуульчлах асуудлаар саналаа уламжлав.

УИХ-ын дарга С.Бямбацогт батлагдаад 5 жил болсон байгаа Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу судалж, үнэлэх шаардлагатайг онцолж, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид журмаар бус тухайлсан хуулиар зохицуулах асуудлаар судалгаа хийж, саналаа боловсруулж парламенттай хамтран ажиллахыг Шүүхийн сахилгын хороонд илэрхийлж, уг саналын дагуу холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгав. 

Уулзалтад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийг хангах, нэмэгдүүлэхэд дор бүрнээ хичээж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэв55 минут 24 секундын өмнө“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ–ХҮҮХДИЙН ЗУСЛАН” төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна57 минут 54 секундын өмнөЗууны нэг өдөр: Зургаадугаар сарын 10-Дэлхийн зайрмагийн өдөр1 цаг 7 минутын өмнөСЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна1 цаг 10 минутын өмнөБэлхийн авто замыг хааж, шинэчилнэ1 цаг 13 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзлаа1 цаг 18 минутын өмнөНийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна1 цаг 21 минутын өмнөЗэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа1 цаг 23 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ1 цаг 27 минутын өмнөАзийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан тээврийн багтай уулзлаа1 цаг 29 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна1 цаг 33 минутын өмнөШүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв1 цаг 39 минутын өмнөБага насны хүүхдийн амь насыг хохироосон болон хүүхдрээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргийг шүүхээр шийдвэрлэжээ1 цаг 41 минутын өмнөТөсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 45 минутын өмнө“Ub Hackathon-2026”-д “Цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарлаа1 цаг 48 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцуулж байна2 цаг 37 минутын өмнөХЭҮК: Мэдээндээ албан тушаалтны зураг ашигласан нь хүний эрхийн зөрчил гэж үзсэн С.Ганзоригийг төрийн албанаас хална3 цаг 59 минутын өмнөАБГББХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ4 цаг 11 минутын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзлаа5 цаг 44 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ5 цаг 48 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд5 цаг 53 минутын өмнөУИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав6 цаг 2 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна6 цаг 4 минутын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна6 цаг 7 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрт хамрагдаж буй залуу сэтгүүлчид УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа6 цаг 12 минутын өмнө“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа6 цаг 15 минутын өмнөБоловсролын сайд хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тушаал гаргалаа6 цаг 18 минутын өмнөЭрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ6 цаг 24 минутын өмнөТом төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно7 цаг 20 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ7 цаг 25 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.