Зууны нэг өдөр: Зургаадугаар сарын 10-Дэлхийн зайрмагийн өдөр


6-р сарын 10
15 цаг 44 минут

      Жил бүрийн зургадугаар сарын 10-нд амттаны баяр болох Дэлхийн зайрмагийн өдрийг (World Ice Cream Day) тэмдэглэдэг. Энэ өдрийн тухай түүхийг “Зууны нэг өдөр” буланд онцлон хүргэж байна.

Төрөл бүрийн амттан, десертэд зориулсан баяруудын дундаас энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд хамгийн олон шүтэн бишрэгчтэй баяруудын нэг юм. Учир нь энэ өдөр зайрмаг хэрхэн бий болж, дэлхий даяар тархсан түүхийг сануулдаг. Сүүн бүтээгдэхүүний энэ төрлийг үл тоомсорлодог хүн ховор. Харин хүүхдүүдийн хувьд зайрмаг гэдэг үргэлж баяр баясал байдагтай маргах зүйлгүй бизээ.

1786 оны зургаадугаар сарын 10-нд АНУ-д зайрмагийг олноор нь худалдаалж эхэлсэн гэж үздэг. Тиймээс албан ёсны статустай биш ч, энэхүү баярыг яг энэ өдөр тэмдэглэдэг болсон байна. Үнэндээ ийм баярт албан ёсны статус шаардлагагүй. Санаачилга гарч, олон сая хүн дэмжихэд л дэлхий нийтийн баяр болон түгдэг. Дэлхийн зайрмагийн өдөр ч ийм замаар бий болжээ.

Гэхдээ зайрмагийн түүх хэдэн мянган жилийн тэртээгээс эхтэй. Одоогоос 3000 орчим жилийн өмнө Хятадад мөс, цас, жимсний холимгоор сэрүүцүүлэх амттан хийдэг байв. Хожим нь сүү, мөсийг хольж хийх жор бий болсон ч нууцлан хадгалдаг байсан гэдэг. Мөн эртний Израиль болон Грект ч сэрүүцүүлэх амттан хийдэг байсан бөгөөд өнөөгийн хөлдөөсөн жимсний шүүстэй төстэй байжээ.

Хөлдөөсөн сүү ашигласан жор Европт зөвхөн XIV зуунд, магадгүй Италид анх гарч ирсэн гэж үздэг. Францад XVI зуунд хүрч ирсэн бөгөөд XVIII зуунд сүүн суурьтай сонгодог зайрмаг тэнд бий болжээ. “Пломбир” гэх нэр ч Францаас гаралтай бөгөөд анх бий болсон Пломбьер-ле-Бен хотын нэрээс үүдэлтэй. XIX зуунд энд зөвхөн пломбир төдийгүй зайрмагны аяга, савлагаа ч өргөн дэлгэрсэн байна.

Харин шоколадан бүрхүүлтэй эскимо зайрмаг XX зууны эхээр АНУ-д бий болжээ. Зайрмаг Америкт XVIII зуунд Европын цагаачидтай хамт ирсэн байдаг. Америкийн иргэн Христиан Нельсон зайрмагийг шоколадаар бүрж, шинэ бүтээлээ “Эскимосын бялуу” (Eskimo Pie) хэмээн нэрлэсэн нь хожмын эскимо зайрмаг болсон юм. Мөн вафлин аяган дахь зайрмаг ч АНУ-д анх бий болжээ.

Австрийн нарийн боовны мэргэжилтнүүд шоколадан зайрмагийг, Италийн мэргэжилтнүүд сорбетыг дэлхийд түгээсэн. Сорбет нь сэрүүцүүлэх амттан боловч жинхэнэ утгаараа зайрмагт тооцогддоггүй.

Европын нэгэн адил Орост ч зайрмаг асар их нэр хүндтэй байв. Энэхүү амттан I Петр хаан болон II Екатерина хатан хааны ордны баярын ширээг чимдэг байсан. Харин орос хэл дээрх анхны зайрмагийн жор XVIII зууны төгсгөлд хэвлэгдсэн “Хамгийн шинэ бөгөөд бүрэн хэмжээний хоолны ном”-д нийтлэгдсэн бөгөөд цөцгий, өндөгний цагаан, шоколад, нимбэг, үхрийн нүд, цангис, бөөрөлзгөнө, интоор, жүрж зэрэг орцтой байжээ.

Монголд хэзээнээс зайрмаг орж ирсэн бол, гэхдээ одоо монголын үндэсний үйлдвэрлэгчид олон төрөлтэй зайрмаг үйлдвэрлэж байна. Байгалийн зэрлэг жимсний орцтой гэдгээрээ лав монгол зайрмаг онцлогтой.

Та ямар зайрмагт дуртай вэ?

Эх сурвалж: zms.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.