Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэв


6-р сарын 10
15 цаг 54 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /20206.06.10/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара нараас Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улс төрийн албан хаагч нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албаны болон албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх явдал түгээмэл байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг төлбөртэйгөөр идэвхжүүлэн түгээх, зарим тохиолдолд төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудсыг ашиглах явдал нэлээдгүй гарч байгаа аж.

Энэ  нь төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгож, олон нийтэд тайлагнах гэхээсээ илүүтэйгээр хувь хүний сурталчилгаа, зарим тохиолдолд улс төрийн зорилгоор хуурамч мэдээллийг түгээж олон нийтийг төөрөгдүүлж иргэдийн мэдэх эрхийг зөрчих, улс төрийн шударга бус өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна гэж үзэж, уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг онцлов.  

Төрийн албаны тухай хуульд Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж хуулиар зөвшөөрөгдсөн сурталчилгааны хугацаанд болон гэмт хэрэг, зөрчил, гамшгаас хамгаалахаас бусад тохиолдолд өөрийн нийгмийн сүлжээнд оруулсан контент, мэдээ, мэдээллээ төлбөртэйгөөр идэвхжүүлэн түгээхгүй байх, энэ зорилгоор төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудсыг ашиглахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.  

Мөн хуулийн төсөлд “контент" гэж олон нийтийн сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг, “нийгмийн сүлжээний хэрэгсэл” гэж цахим орчинд хэрэглэгч контент үүсгэх, түүнийг бусад хэрэглэгч, нийтэд түгээх, ил болгох болон устгах боломжтой, бусадтай харилцах, мэдээлэл харилцан солилцох зориулалт бүхий, хэрэглэгчийн үүсгэсэн контентод суурилсан сүлжээг, “түгээх” гэж хэрэглэгч контент, мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээний тодорхойгүй хүрээний хэрэглэгчид болон нийтэд нээлттэй хүргэхийг;” гэж зарим нэр томьёоны тайлбарыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, олон нийтэд төрийн байгууллагын үйл ажиллагааг тайлагнах ажиллагааг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхад түлхэц болно. Түүнчлэн улс төрийн зорилгоор хуурамч мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлж иргэдийн мэдэх эрхийг зөрчих, иргэдийн шийдвэр гаргах байдалд зохисгүй байдлаар нөлөөлөх, улс төрийн шударга бус өрсөлдөөнийг хязгаарлана гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна27 минут 37 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ30 минут 26 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ34 минут 44 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна38 минут 51 секундын өмнөХалуун ус хязгаарлана41 минут 41 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна46 минут 53 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.