Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа


6-р сарын 10
18 цаг 43 минут

        Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана, тохижилтын ажлыг гүйцэтгэж буй. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй боловч сүүлийн сар гаруй хугацаанд ажил гацсан. Энэ талаар нийслэлийн иргэдээс гомдол ихээр ирж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр байршил дээр нь ажиллалаа.

Ажил гүйцэтгэгч “Силла” группийн захирал О.Мөнхбаатар “Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын тохижилтын ажил 70 гаруй хувьтай байна. Далангийн зүлэгжүүлэлт, хоёр талын явган зам, хананы өнгөлгөө, хоёр талаар гэрэлтүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих пандусыг хийж байгаа. Сүүлийн нэг сар санхүүжилтийн асуудлаас болж ажил зогссон. Хуваарийн дагуу энэ сарын 30-нд ажлаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч нэг сарыг алдлаа” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ""Сэлбэ голын тохижилтын ажил удаашралтай, хариуцлагагүй байна” гэх гомдол иргэдээс  ирсээр байна. Ажил гүйцэтгэгч “Силла” группээс санхүүжилт нэг сар гацаж, ажил зогссон талаар тайлбар хэллээ. Санхүүжилтийг өнөө, маргаашгүй шийдэж, ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж яаравчлан дуусга. Чанаргүй ажлын гүйцэтгэлийг хот хүлээж авахгүй” гэлээ. Түүнчлэн Сэлбэ голын тохижилтын ажлыг 2025 оны есдүгээр сард эхэлсэн боловч тус оны санхүүжилтийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу олгоогүй. 2025 оны гэрээг 2026 онд нэмэлтээр сунгаж ажлыг үргэлжлүүлж байгааг гүйцэтгэгч компаниас тайлбарлалаа. Мөн зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлуудыг гүйцэтгэж байгааг дурдсан юм.

Төслийн хүрээнд Натур орчимд 1.4 км урт, 4.1-6.9 метр өндөр, төмөр бетон хийцтэй хамгаалалтын түшиц хана барьж, үерээс хамгаалах зориулалттай чулуун бэхэлгээг хийсэн. Үргэлжлүүлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан дагуу 1.4 км үргэлжлэх гадна болон дотор талд тохижилтын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргийн дагуу хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний зам болон бусад тохижилтыг хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, далангийн хажуугаар шороон дүүргэлт болон түшиц хана, гэрэлтүүлгийн кабель шугам гэрэлтүүлгийн шон, байгалийн чулуун хавтангаар явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан пандус, төмөр бетон хийцлэлтэй металл шат, хуучин явган хүний гүүрийн засвар, хайс, хашлага байршуулах, зүлэгжүүлэлт, баруун түшиц хананы баруун талд геотор дэвсэж, хар шороогоор дүүргэх, түшиц хананы өнгөлгөө, тэгшилгээ, ус чийгнээс хамгаалах уретон будгаар будах ажлыг тус тус гүйцэтгэнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ24 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ4 минут 42 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна8 минут 49 секундын өмнөХалуун ус хязгаарлана11 минут 39 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна16 минут 51 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.