Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа


6-р сарын 11
9 цаг 21 минут

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Монгол Улс дэлхийн экосистемийн олон төрөл, Төв Азийн хээр тал, говь цөл, өндөр уулын өвөрмөц тогтоц, олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газруудыг агуулдгаараа биологийн олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой орон юм. Манай улсад 14 мянга гаруй зүйл ургамал, мөөг, амьтан бүртгэгдсэнээс олон зуун зүйл нь ховор, нэн ховор ангилалд хамаарч байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, амьдрах орчны хомсдол зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр экосистемийн доройтол эрчимжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах нь үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн чухал асуудал болсныг БОУАӨЯ мэдээлжээ.

Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцод 1993 онд нэгдэн орж, үндэсний стратеги төлөвлөгөөгөө тогтмол шинэчилж хэрэгжүүлдэг. Энэ дагуу баталсан Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө нь Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээний зорилтуудтай уялдсан бөгөөд 2026-2030 онд хэрэгжүүлэх 20 зорилт, 108 үйл ажиллагааг багтааж байна. Стратеги төлөвлөгөөний хүрээнд доройтсон газар нутгийн 30 хувийг нөхөн сэргээх, улсын газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах, экологийн коридор, холбоос нутгийн сүлжээг өргөжүүлэх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хот суурин газрын ногоон, цэнхэр байгууламжийг нэмэх, ховор зүйл амьтан, ургамлыг хамгаалах зорилтыг үе шаттай хэрэгжүүлнэ. Мөн биологийн олон янз байдлын судалгаа, мониторингийн тогтолцоог бэхжүүлж, төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллага, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэхийн зэрэгцээ байгаль хамгаалах санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоход анхаарах юм.

Дээрх стратеги төлөвлөгөөг баталснаар Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай конвенцын дагуу үүргээ биелүүлэхээс гадна байгалийн нөөц, экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх эрх зүй, бодлогын суурь орчноо шинэ шатанд гаргаж байна.

Түүнчлэн Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17)Улаанбаатар хотод зохион байгуулах гэж буй энэ үед стратеги төлөвлөгөөг баталсан нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх чухал алхам болж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 13. 7:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.