Олон улсын улаан загалмайн хорооны Хууль, эрх зүйн газрын дарга Марва Шаббарыг хүлээн авч уулзлаа


6-р сарын 11
9 цаг 25 минут

      Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар (2026.06.10) Олон улсын улаан загалмайн хорооны Хууль, эрх зүйн газрын дарга Марва Шаббарыг хүлээн авч уулзлаа.

Олон улсын улаан загалмайн хорооны Хууль, эрх зүйн газрын дарга Марва Шаббар уулзалтаар Монгол Улсын олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг үнэлсэн судалгааны тайланг танилцуулав.

Энэхүү судалгаанд Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын улаан загалмайн хороо дэмжлэг үзүүлсэн бөгөөд Монгол Улсын олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенцын хэрэгжилт, үндэсний хууль тогтоомжийн зохицуулалт, институцийн бүтэц, сургалт, сурталчилгаа, олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин, хамгаалалтын тогтолцоо болон зэвсгийн хяналтын асуудлыг цогцоор нь үнэлсэн судалгаа юм.

Тус судалгааны тайланд Монгол Улс олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндсэн гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орсон бөгөөд тэдгээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа дотоодын хууль тогтоомж, захиргааны арга хэмжээндээ тусган хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурджээ. Мөн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг улам боловсронгуй болгохоор хууль эрх зүй, бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг боловсруулсан гэдгийг Марва Шаббар дурдав.

Түүнчлэн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн талаарх мэдлэг, сургалт, олон нийтэд түгээх үйл ажиллагааг боловсронгуй болгох, олон улсын гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын эрх зүйн орчныг бэхжүүлэх, соёлын өв, эмнэлгийн байгууллага, хүүхэд болон эмзэг бүлгийн иргэдийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээрх санал, зөвлөмжүүд туссан байгааг тэрбээр тодотгов.

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар энэхүү судалгаа нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, цаашид хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох, олон улсын өмнө хүлээсэн үүргийн хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэсэн суурь баримт бичиг болох ач холбогдолтой гэдэгтэй санал нийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ2 минут 37 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ6 минут 55 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна11 минут 2 секундын өмнөХалуун ус хязгаарлана13 минут 52 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна19 минут 4 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.