Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т өнөөдөр ажиллалаа. Тус төвийн захирал Ч.Хувьзаяа байгууллагын үндсэн чиг үүрэг, замын хөдөлгөөний удирдлага, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагаа, дата төвийн өнөөгийн нөхцөл байдал, төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, санал солилцов.
Замын хөдөлгөөний удирдлагын төв нь замын хөдөлгөөний гэрлэн дохиог нэгдсэн удирдлагаар хангаж, оновчтой зохион байгуулах үндсэн үүрэгтэй, түгжрэлийг бууруулахад зохих хэмжээнд оролцдог төв байгууллага юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2606 камер ажиллаж байна. Камерын хяналтыг есөн дүүргийн теле камерын дэд хяналтын төв болон нийслэлийн Теле камерын нэгдсэн удирдлагын төв хариуцдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах зорилгоор Улаанбаатарыг ухаалаг хот болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, замын хөдөлгөөний удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, мэдээллийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж, тээврийн ухаалаг системийг өргөжүүлэхээ уулзалтын үеэр онцоллоо.
Тодруулбал, нийтийн тээврийн систем, камерын хяналт, замын хөдөлгөөн, зогсоолын мэдээлэл, онцгой байдал, холбоотой төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгээд, хиймэл оюун болон дүн шинжилгээ ашиглан илүү үр ашигтай удирдлагаар хангах юм.





Facebook
Twitter
Youtube


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна
311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Сэтгэгдэл бичих