Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг анх удаа олон нийтээр хэлэлцүүллээ


6-р сарын 11
9 цаг 57 минут

     Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар тэргүүтэй гишүүдээс санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг (2026.06.10) олон нийтээр хэлэлцүүллээ. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Ч.Анар нээж үг хэлэхдээ, улс үндэстний хэмжээнд сөрөн тэсвэрлэх бодлого яагаад чухал болсон талаар онол, практикийн нотолгоонд тулгуурлан тайлбарлаж, хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, олон улсын холбогдох жишгээс танилцууллаа. Сөрөн тэсвэрлэх буюу resilience гэх ойлголт нь анх 2024 онд хувь хүний зайлшгүй эзэмших чадваруудад багтсан бол өдгөө уг жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа аж. 

Олон улсад геополитикийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж буйтай зэрэгцэн хиймэл оюун ухаанд суурилсан когнитив дайн хүрээгээ тэлсээр байгаа нь бидний хамгийн том сорилтуудын нэг болсон талаар УИХ-ын гишүүн Ч.Анар ярианыхаа эхэнд дурдлаа. Оюун санаа буюу зан төлөвийн дайн гэгдэх энэ сорилтын үед сөрөн тэсвэрлэхийн тулд хувь хүний мэдээлэл, өгөгдлийг хамгаалах нь улс үндэстний тэргүүлэх бодлого байх ёстойг ч тодотголоо. Өнгөрсөн 2021 онд батлагдсан Кибер аюулгүй байдлын тухай хуулиар суурь зохицуулалт, эрх зүйн үндсийг бүрдүүлэхдээ илүү дэд бүтцийг хамгаалахад төвлөрсөн бол энэ удаагийн шинэчилсэн найруулга нь хувь хүний мэдээлэл, өгөгдлийг хамгаалахад чиглэжээ. 

Кибер халдлага, зөрчлийн орчин хуулийг анх баталсан үеэс хувьсан өөрчлөгдөж, мэдээлэл барьцаалах, өгөгдөл алдагдах, хэрэглэгчийг хууран мэхлэх, цаашлаад олон нийтийн сэтгэл зүй, төрийн үйлчилгээ, эдийн засгийн хэвийн ажиллагаанд зэрэг нөлөөлөх нийлмэл аюул занал нэмэгдэж байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болжээ. Ийм нөхцөлд эрх зүйн зохицуулалт нь зөвхөн хамгаалах арга хэмжээг тогтоох бус урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, хохирлыг хязгаарлах, тасралтгүй ажиллагааг хадгалах, нөхөн сэргээх цогц чадавхад чиглэх шаардлагатай гэж үзсэн байна. 

Төр, хувийн хэвшлийн бүх шатанд асар хурдацтай цахимжиж буй өнөө үед киберийн идэвхтэй үйл ажиллагаа буюу халдлага болсон үед хэрхэн хамгаалах зохицуулалт, дэд бүтцийн чиг үүргүүд тодорхой байх ёстойг ч хэллээ. Эдгээрээс гадна эх оронч төлөвшил, үндэсний үзэл санааг бэхжүүлж, логик сэтгэлгээг сайжруулж, олон нийтийн цахим боловсролыг дээшлүүлэхэд анхаарах нь чухал гэж төсөл санаачлагч онцолсон юм. Үргэлжлүүлэн хуулийн төслийн үзэл баримтлал, үндсэн зарчим, онцлох зохицуулалтыг Ажлын хэсгээс дэлгэрэнгүй танилцууллаа. 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт кибер аюулгүй байдлын судлаачид, мэргэжлийн байгууллагуудаас гадна хууль сахиулах, харилцаа холбоо, банк санхүүгийн салбар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм. Тэдний хувьд салбарт тулгамдаж буй асуудлууд, байгууллага хоорондын үүрэг, хариуцлагын уялдаа, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах чиглэлээр нээлттэй санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна1 минут 29 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.