Эрдэмтэд РНХ-г засварлах аргаар удамшлын хүнд өвчнийг анх удаа ялан дийлжээ


6-р сарын 11
10 цаг 01 минут

     БЭЭЖИН, 2026 оны зургаадугаар сарын 11 /Xinhua/. Хятадын эрдэмтэд удамшлын хүнд хэлбэрийн өвчин болох Булчингийн Дюшенний дистрофи буюу булчингийн сулралын эмгэгийг эмчлэхэд томоохон ахиц гаргасан тухайгаа мэдэгджээ. 

Судлаачид РНХ-г засварлах LEAPER хэмээх технологийг боловсруулжээ. Уг аргын эмнэл зүйн туршилтын үр дүнгийн талаарх өгүүллийг шинжлэх ухааны нэр хүндтэй "Cell" сэтгүүлд нийтэлсэн байна. Хятадад боловсруулсан РНХ-г засварлах технологи нь эмнэл зүйн туршилтын үе шатанд хүрсэн анхны тохиолдол энэ болж байгаа ажээ. Үүнээс гадна, дэлхийн практикт анх удаа РНХ-г засварлах аргыг Булчингийн Дюшенний дистрофи өвчнийг эмчлэхэд ашигласан байна. 

Булчингийн Дюшенний дистрофи нь генийн мутацийн улмаас үүсдэг бөгөөд булчин аажмаар хатингаршиж, хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг өвчин юм. Энэ өвчин ихэвчлэн бага насанд илэрч, өвчтөнүүдийг аажмаар бие даан хөдөлж, алхах чадваргүй болгодог. Олон тохиолдолд амьсгалын болон зүрхний дутагдлын улмаас өвчтөнүүд эрт нас бардаг. Хэдийгээр ховор тохиолддог өвчинд тооцогддог ч Хятад улс энэ өвчнөөр шаналж буй өвчтөнүүдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог байна. Одоогоор хэрэглэж буй эмчилгээний аргууд нь зөвхөн өвчний явцыг удаашруулдаг бөгөөд бүрэн эдгээдэггүй аж. 

Булчингийн Дюшенний дистрофи нь генийн эмчилгээний хувьд хамгийн хэцүү өвчнүүдийн нэгд тооцогддог. Уг өвчинтэй холбоотой ген нь уламжлалт аргуудаар эсэд хүргэхэд дэндүү томддог ажээ. Түүнчлэн өвчтөнүүдийн дунд 7000 гаруй төрлийн өөр өөр эмгэг төрүүлэгч мутаци илэрдэг учир нэг төрлийн эмчилгээний арга нь цөөн тооны өвчтөнүүдэд үр дүнтэй үйлчилдэг байна. 

LEAPER аргыг Чанпины лаборатори болон Бээжингийн их сургуулийн мэргэжилтнүүд боловсруулжээ. Судалгааны багийн ахлагч Вэй Вэньшэний хэлснээр, уг арга нь булчингийн эсүүд дэх генийн мэдээллийн гэмтэлтэй хэсгийг олж, мутациудыг устгаж, уургийг бүрэн хэмжээгээр ялгаруулах эсийн чадварыг сэргээдэг байна.

Уламжлалт аргуудаас ялгаатай нь LEAPER нь эс рүү гадны засварлагч ферментүүдийг нэвтрүүлэх шаардлагагүй байна. Энэхүү технологи нь тусгайлан гарган авсан РНХ молекулуудыг ашиглаж, РНХ-г яг зөв засахын тулд хүний эсийн өөрийнх нь ферментүүдийг ашигладаг ажээ. Үүний ачаар уг арга нь эмчилгээнд хэрэглэхэд харьцангуй хялбар төдийгүй найдвартай, аюулгүй болжээ. 

Судлаачид Куньмины Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Шанхайн Жяо Тун их сургууль болон шинжлэх ухааны бусад байгууллагуудтай хамтран шинэ технологид суурилсан туршилтын бэлдмэлүүдийг гаргаж авсан байна. 

Туршилтын эмчилгээ хийлгэсэн Булчингийн Дюшенний дистрофи оноштой гурван хүүхдийн хөдөлгөөний үйл ажиллагаа  нэг жилийн ажиглалтын хугацаанд илт сайжирсан байна. Чанпины лабораторийн захирал, Хятадын Шинжлэх ухааны академийн академич Ше Шяолян LEAPER технологи нь ирээдүйд хүнд өвчтэй олон олон өвчтөнд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ11 минут 20 секундын өмнөЗасгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд2 цаг 56 минутын өмнө“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж3 цаг 7 минутын өмнөТехнологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно3 цаг 23 минутын өмнөБ.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг6 цаг 19 минутын өмнөЗасгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв6 цаг 24 минутын өмнөСансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ6 цаг 29 минутын өмнө"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө7 цаг 22 минутын өмнөОюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов7 цаг 40 минутын өмнөӨ.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья7 цаг 46 минутын өмнөУ.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе7 цаг 52 минутын өмнөС.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй8 цагийн өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ8 цаг 28 минутын өмнөХаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ8 цаг 31 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ8 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан8 цаг 43 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.