Таван хүний амь аварсан Б.Батням & Бади


6-р сарын 11
10 цаг 17 минут

      Хүний амьдралд үргэлж баяр хөөр, инээд цалгиж байдаггүй. Хэнэггүй, хайхрамжгүй байдал, гэнэтийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж аюулт нөхцөл байдалтай нүүр тулах мөч бидэнд хэзээ ч тохиож болно. Чухам энэ л эгзэгтэй үед эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө цаг наргүй зүтгэдэг алба бол Онцгой байдлын аврах анги юм. Орчин үеийн техник хэрэгсэл хөгжиж, аврагчдыг үүрэг гүйцэтгэхэд дөхөм болж байгаа билээ. Гэвч ямар ч дэвшилтэт технологиор орлуулашгүй, аврах ажиллагааны хамгийн үнэнч хамтрагч бол яах аргагүй аврагч ноход байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Дөрвөн хөлтэй анд” буландаа Нийслэлийн аврах ангийн аврагч, нохой хөтлөгч, дэд ахлагч Б.Батням болон түүний үнэнч хамтрагч “Бади” нэртэй аврагч нохойг онцолж байна.

Харцаараа л бие биетэйгээ ойлголцдог

сонин mn

Б.Батням мал хариулж, байгаль дэлхийтэйгээ ойр өсөж хүмүүжсэн жирийн нэгэн малчны хүү. 2022 онд цэргийн алба хааж ирсэн даруйдаа ОБЕГ-д ажилд оржээ. Тэр үед “нохой хөтлөгч” гэх мэргэжлийн талаар ямар ч төсөөлөлгүй байсан түүнийг албанд нь нэгэн гунигтай харц угтан авсан. Багаас нь сургасан эзэн нь өөр албанд шилжээд явчихсан, түүнтэй бэлтгэл хийж, тоглож наадах хүнгүйгээс сэтгэлээр унан гуниглаж хэвтэж буй нь энэ аж.

Амьтанд хайртай залуу түүнийг зүгээр хараад өнгөрч чадсангүй. Ангийн захирагчдаа "Би энэ нохойны эзэн болмоор байна. Намайг сургалтад хамруулж өгөөч" хэмээн хүсэлт гаргаснаар тэдний нөхөрлөлийн түүх эхэлжээ. Бэлтгэгдсэн нохойг өөртөө дасгаж, шинээр эзэн нь болно гэдэг шинэхэн аврагчийн хувьд амаргүй даваа байв.

Гэвч гурван сарын хамтарсан эрчимтэй сургалт, анхаарал халамжийн хүчинд зургаан сарын дараа тэд бие биедээ бүрэн уусаж чаджээ. Одоо бол тэд харцаараа л бие биентэйгээ ойлголцдог сайн хамтрагчид болсон байна.Тэрээр "Бадитай учирснаас хойш амьдралд минь гайхалтай өөрчлөлтүүд гарсан. Дэлгүүр хэсэхдээ өөртөө биш, нохойндоо тоглоом, амттан хардаг болсон нь яг л аав нь болсон мэт санагддаг. Дан ганц би нохойгоо ойлгодог юм биш, Бади намайг сэтгэлээр унасан үед андахгүй мэдэрч, ирээд аргаддаг" гэлээ.

Тэд таван хүний эрдэнэт амийг аварчээ

сонин mn

Зуны аагим халуунд Туул голын эрэг дагуу завьт эргүүл хийхээс эхлээд, өвлийн хүйтэнд Богд ууланд зүг чигээ алдсан иргэдийг хайх тэдний ажил шөнө, өдрийг үл харгалзан үргэлжилнэ. Тэд хамтдаа 19 удаагийн томоохон дуудлагад ажиллаж, таван хүний эрдэнэт амийг авран хамгаалжээ.

Тэдний анхны дуудлага зуслангийн бүсээс иржээ. Нохойгоо хараахан албан ёсоор хүлээж аваагүй байсан Б.Батням урт оосрынхоо үзүүрт чирэгдэж, дагаж гүйсээр аврах ажиллагааг дуусгаж байсан хөгжилтэй дурсамж тэдэнд бий. Гэвч аврагчийн ажил дандаа баяр хөөрөөр дүүрэн байдаггүй.

Тэдний сэтгэлд хамгийн тод бөгөөд хүнд үлдсэн дурсамж бол 2025 оны наймдугаар сарын 31-ний шөнө голын хажууд тоглож байгаад алга болсон долоон настай хүүгийн дуудлага байлаа.Үүр хаяармагц эрлийг эхлүүлж, гэрээс нь ердөө 200-хан метрийн зайтай голын орчмоос бяцхан хүүгийн цогцсыг олоход үнэхээр эмзэглэсэн гэдгээ Б.Батням хэлж байлаа. 

Тэрээр мэргэжлийнхээ талаар "Хүний амь насыг авраад, ар гэрийнхнээс нь “Баярлалаа” гэдэг ганцхан үгийг сонсох байдаг" гэлээ.

Аврагч ноход биеийн онцлогоос шалтгаалж хамгийн багадаа таваас зургаан жил албанд зүтгээд тэтгэвэрт гардаг. Бади саяхан болсон сургалтын үзлэгт хамрагдахад дахиад хоёр жил ажиллах боломжтой гэсэн үнэлгээ авчээ. Харин түүнийг ажлаасаа чөлөөлөгдөх тэр мөчид баяртайгаар гэрлүүгээ авч явах болно гэж өөртөө итгэлтэйгээр Б.Батням хэлсэн юм.

сонин mn

сонин mn

сонин mn

Эх сурвалж: С.БАТТУЛГА “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав5 цаг 10 минутын өмнөТөсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна6 цаг 28 минутын өмнөСамар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ8 цаг 41 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо8 цаг 46 минутын өмнөЗуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ8 цаг 49 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ8 цаг 52 минутын өмнөБ.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 цаг 17 минутын өмнөД.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 цаг 50 минутын өмнө“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:562027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.