Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна. Уулзалтад ХХААХҮ-ийн салбарын 200 шахам ахмад ажилтан, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл бүхий 800 орчим салбарын мэргэжилтэн, албан хаагчид оролцож буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүнээр ажиллаж буй хугацаанд хэрэгжүүлсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийн үр дүн, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж байна.
Уулзалтаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг бодлогын болон санхүүгийн дэмжлэгээр хангахад түүхэн үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.
Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” хөдөлгөөнүүдийн хүрээнд бий болсон үр дүнг дараагийн шатанд гаргаж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь салбарын хөгжлийн гол зорилт болохыг тэмдэглэв.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 онд ноолуурын үйлдвэрлэлд 450 тэрбум төгрөг, ноосны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэрлэлд 35 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа бөгөөд үүний үр дүнд хаврын бэлтгэлийн хүрээнд 5000 орчим тонн ноолуурыг малчдаас худалдан авч, үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлээд байна.
Мөн малчдын эрсдэлийг бууруулж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд 1000 гаруй багт ногоон тэжээл тариалах “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тавигдсан бааз, суурь, амжилтыг улам өргөжүүлж, дараагийн шинэ шатны зорилтыг тодорхойлж, цаг алдалгүй хэрэгжүүлэх нь манай салбарын ирээдүйн хөгжлийн хурдасгуур, үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд гаргах чухал хөшүүрэг болохыг сайд онцлов.

Facebook
Twitter
Youtube


СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа
Хууль бусаар худалдаалагдсан “Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь авчирлаа
Тэтгэврийн хуучин тогтолцоог “тэтгэвэрт” гаргалаа
Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг анх удаа олон нийтээр хэлэлцүүллээ.gif)

Сэтгэгдэл бичих