Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ


6-р сарын 11
13 цаг 19 минут

       Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан төлөөлөгчид ОХУ-ын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуульд ажиллах үеэр “Эрдэнэс ҮТП” ХХК болон тус их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн ОХУ дахь төлөөлөгчийн газар, “Эрдэнэс ҮТП” ХХК, “Эрдэнэс Газ” ХХК-ийн удирдлагууд оролцож, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн хөгжил, инженер бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аж үйлдвэржилтийн бодлого, ашигт малтмалын гүн боловсруулалтыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК нь улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Үйлдвэрлэл, технологийн паркуудын төслүүдэд шаардлагатай инженер, техникийн хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр дотоод, гадаадын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Албан томилолтын үеэр төлөөлөгчид Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийн сургалт, судалгааны орчин, лабораториуд болон Уул уурхайн музейтэй танилцаж, тус сургуулийн ректор Владимир Литвиненкотой уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсад уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг өндөр технологид суурилан хөгжүүлэх зорилт тавигдаж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд олон улсын түвшний инженер, техникийн боловсон хүчин чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэв.

Санамж бичгийн хүрээнд талууд уул уурхайн ашиглалт, ашигт малтмалын баяжуулалт, металлурги, түүхий эд боловсруулах химийн технологи, үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт, үйлдвэрийн экологи зэрэг чиглэлээр инженер бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн жил бүр Монгол Улсаас 50-аас доошгүй оюутныг тус их сургуульд суралцуулах боломжийг бүрдүүлэх, бакалавр, магистр болон мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүдэд хамруулах, үйлдвэрлэлийн дадлага, судалгааны төсөл, шинжлэх ухаан-технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болов.

Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд:

Судалгаа, хөгжүүлэлтийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх;

Технологийн аудит болон инженерингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

Оюутан, багш, мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;

Үйлдвэрлэлийн болон дипломын өмнөх дадлага зохион байгуулах;

Эрдэм шинжилгээний бага хурал, семинар, зуны сургуулиудыг хамтран зохион байгуулах;

чиглэлээр хамтран ажиллана.

“Эрдэнэс ҮТП” ХХК нь Монгол Улсын зургаан байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Үйлдвэрлэл, технологийн паркуудын төслүүдийг удирдан хэрэгжүүлж байгаа бөгөөд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, кокс-химийн үйлдвэрлэл, нүүрс-химийн үйлдвэр, жонш боловсруулах үйлдвэр зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн томоохон төслүүдэд шаардлагатай хүний нөөцийг үе шаттайгаар бэлтгэх зорилтыг хэрэгжүүлж байна.

Талууд ойрын 2-3 жилийн хамтын ажиллагааны нарийвчилсан замын зураглалыг боловсруулан баталж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээр тохиролцлоо.

Айлчлалын үеэр сайд Г.Дамдинням тус сургуульд суралцаж буй Монгол Улсын оюутнуудтай уулзаж, сургалтын орчин, суралцах нөхцөл байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Өнөөдрийн байдлаар Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуульд 17 монгол оюутан суралцаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын аж үйлдвэржилтийн бодлогыг дэмжих, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай өндөр ур чадвартай инженер, техникийн хүний нөөцийг бэлтгэх, олон улсын түвшний мэдлэг, туршлагыг нутагшуулахад чухал ач холбогдолтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна4 минут 6 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ6 минут 55 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ11 минут 13 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна15 минут 20 секундын өмнөХалуун ус хязгаарлана18 минут 10 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна23 минут 22 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.