БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө


6-р сарын 11
13 цаг 25 минут

      Парламентад хүний эрхийг ойлгож, дэмждэг гишүүд олон байх тусмаа илүү үр дүнтэй хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал уулзалтын үеэр онцолсон юм. Тэрбээр өнөөдөр (2026.06.11) Монгол Улсад айлчилж байгаа БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Азийн Хүний эрхийн парламентчдын холбооны ерөнхийлөгч Ким Ги Хён тэргүүтэй зочид, төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо. 

Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь хуулийн хэрэгжилтэд түлхүү анхаарч, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлж байна. Ойрын хугацаанд манай улс хүүхэд, гэр бүлийн дагнасан шүүх байгуулах асуудлыг судалж, энэ талаар туршлага бүхий Солонгос улсын их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдаас мэдээлэл авч хамтран ажиллах болсон. Мөн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас хэрэгжүүлсэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төслийн үр шимээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах, квот нэмэх, улмаар 9 дэх удаагийн УИХ-д эмэгтэй гишүүд олноор сонгогдох боломж бүрдсэн гэдгийг Хүний эрхийн дэд хорооны дарга танилцуулав.

Харин Үндэсний Ассамблейн гишүүдийн зүгээс хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд харилцааг идэвхжүүлэх, харилцан айлчлах, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, оюутан залуусын асуудлыг хөндлөө.

Олон жилийн турш эх орноосоо хол ажиллаж, амьдарч буй монголчуудыг ар гэрийнхэнтэй нь уулзуулах боломжоор хангаж өгөх саналыг Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал уулзалтын үеэр тавьсан. 

Уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чон Ха Рам, БНСУ-ын Азийн хүний эрхийн парламентчдын холбооны дэд дарга Хан Арым, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Элчин зөвлөх Канг Хёнчол болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 13. 7:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.