Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, дулаалгын төсөлд хамтрах, төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж, тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, иргэдийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ жил хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэн ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Ингэснээр гэр хорооллын 800 орчим өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбож, 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын систем нэвтрүүлнэ” гэлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.

Facebook
Twitter
Youtube


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна
Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж
Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 161 ажилтан, 27 техниктэй ажиллаж байна

Сэтгэгдэл бичих