Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


6-р сарын 11
17 цаг 29 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.11/ Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд зөвхөн барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр байсан асуудлыг төрөөс зөв бодлогоор дэмжих зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг салбарын сайд онцлоод, төр, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк, Үндэсний орон сууцны корпорацийн аль нь ч хувийн аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөхгүй гэдгийг тодотгож байлаа.  

Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл:

Улаанбаатар хотод амьдарч буй өрхүүдийн 55.9 хувь буюу 265,802 нь гэр хорооллын бүсэд, дэд бүтцийн шаардлага хангаагүй байшин, гэр, сууцанд амьдарч хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бий болгож буй аж. Нөгөө талаас орон сууцны үнийн бүтцэд газар, дэд бүтцийн зардал 18-32, барилгын өөрийн өртөг 40-49, банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн зардал 14-20, хөрөнгө оруулагчийн ашиг 16-30 хувийн нөлөөтэй байгаа юм байна. Орон сууцны хүртээмж орлогын түвшнээс ихээхэн хамаарч бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломж хязгаарлагдмал байгаа тул уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, тэдний худалдан авах чадвар, бодит орлогод нийцсэн орон сууц болон орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн байна.  

Төсөл нь нийт 7 бүлэг, 30 зүйлтэй бөгөөд орон сууцжуулах үйл ажиллагааны зарчмыг тогтоож, төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулах, дунд хугацааны болон жилийн төлөвлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх, иргэдийн орлогын түвшин, амьжиргааны нөхцөлд үндэслэн нийгмийн, хөлсний, хөлслөөд өмчлөх зэрэг орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн байгууллагын бүрэн эрхийг тодорхойлох, улмаар үйл ажиллагааг хэрэгжүүлэх “Үндэсний орон сууцны корпораци” болон “Орон сууцны корпораци”-ийн эрх зүйн байдал, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлох үндсэн зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар орон сууцжуулах бодлого нэгдсэн тогтолцоотой болж, орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлт нэмэгдэхийн зэрэгцээ барилга, дэд бүтцийн салбарын үйл ажиллагаа идэвхжин ажлын байр нэмэгдэх, гэр хорооллын бүсийн орон сууцжуулалт эрчимжиж агаар, хөрсний бохирдол буурах, хөрөнгийн зах зээлд орон сууцны санхүүжилтийн шинэ хэрэгслүүд нэвтрэх боломж бүрдэх, улмаар бага, дунд орлоготой болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах бодит нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл:

Орон сууцны санхүүжилтийн бодлогыг тогтвортой, хариуцлагатай, мэргэжлийн институтийн тогтолцоонд хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалах хүрээнд тэдний худалдан авах чадвар, бодит орлогод нийцсэн орон сууц худалдан авах боломж, сонголтыг өргөжүүлэх, орон сууцны санхүүжилтийн хүртээмж, өрсөлдөөн, үр ашгийг нэмэгдүүлэх, бага өртөгтэй санхүүжилтийн хүртээмжийг хамгаалах, улмаар үндэсний эдийн засагт орон сууцны салбарын тогтвортой, зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг дэмжихэд чиглэжээ.

Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 29 зүйлтэй бөгөөд орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны үйл ажиллагааг Банкны тухай хуульд заасан банкны ердийн үйл ажиллагаанаас тодорхой ялгаж, тусгайлсан мандаттай байхаар зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, банкнаас бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хадгалах, банкнаас бусад этгээдэд зээл олгох, аливаа банканд давуу байдал бий болгох хэлцэл хийх, улс төрийн нам, эвсэлд хандив өгөх зэрэг үйл ажиллагааг хориглосон нь байгууллагын зорилгыг гажуудуулах, төрийн бодлогын санхүүжилтийг арилжааны бусад эрсдэлд ашиглах, сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх эрх зүйн хамгаалалт болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн төсөлд ипотекийн зээлийн эх үүсвэрийг урт хугацаанд тогтвортой, төрөлжсөн байх зохицуулалт, хууль эрх зүйн үндэслэлийг тусгасан байна. Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк нь үнэт цаас гаргах, олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдаас эх үүсвэр татах, орон сууцны зээлээр баталгаажсан санхүүгийн хэрэгсэл худалдан авах замаар банкуудад санхүүжилт олгоно. Ингэснээр банкны салбарын эх үүсвэрийн хугацааны зөрүү, хөрвөх чадварын эрсдэлийг бууруулж, ипотекийн зээлийн нийлүүлэлтийг илүү тогтвортой болгох ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 13. 7:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.