Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 10 дугаар хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тодруулбал,
- Боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамжийн асуудлын тухай,
- “Хотхоны бага сургууль” арга хэмжээний танилцуулга,
- “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” аяны хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажлын явц,
- “Чөлөөлье” аяны хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажлын явц,
- Барилга байгууламжийн зөвшөөрөл норм, стандартад нийцсэн эсэх тухай танилцуулга,
- Хүн амын тооцоот нягтрал ихтэй бүс дэх хот байгуулалтын үйл ажиллагаанд авах арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулга сонсож, өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл сонсов.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх зорчилт түгжрэлийн нэг шалтгаан болдог. Тиймээс бид хүүхэд бүр гэртэйгээ ойр сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарсан бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Үүнд “Хотхоны бага сургууль төсөл” чухал ач холбогдолтой. Энэ төслийн зохион байгуулалт, гүйцэтгэлийг нэн яаралтай хангуулан ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож байна.
Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлого баримтална. Эхний алхам болгож ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн зарим хэсгийг нийслэлийн өмчит ААН гүйцэтгэж байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ энэ чиглэлийн бизнест орон зай олгоно. Ингэхдээ нийслэлийн Боловсролын газар нийлүүлэлтийн чанар, стандартад хяналт тавьж, сурагчдын үдийн хоолыг чанартай байлгах тал дээр бүрэн хүчин чадлаараа анхаарч ажиллахыг анхааруулж байна. Цаашид хүүхдийн үдийн хоолны хүнсний бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийн барилга, агуулах барих асуудлыг төсөвт тусгахгүй бөгөөд ТХХТ-ээр хэрэгжүүлэх гэж байгааг зогсооно. Өмчийн харилцааны газраас дээрх байгууллагуудыг татан буулгах, хөрөнгө, өмчийн асуудлыг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах саналаа танилцуулахыг үүрэг болгож байна” гэлээ.








Facebook
Twitter
Youtube


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна
311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Сэтгэгдэл бичих