Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 12


6-р сарын 12
9 цаг 54 минут

      “Хүүхэд бүр хүсэж мөрөөдөж, сурч боловсрох эрхтэй. Харин хүүхдүүд хөдөлмөрийн хүнд ачаа үүрэх ёсгүй гэдгийг сануулдаг Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр өнөөдөр /зургаадугаар сарын 12/-нд тохиож байна. Энэ өдрийн талаар “Зууны нэг өдөр” булан онцолж байна.

Жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдрийг Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг ОУХБ санаачлан 2002 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд хүүхдийн хөдөлмөрийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, түүнийг бүрэн устгахын төлөө хамтын хүчин чармайлтыг өрнүүлэх зорилготой юм.

“Эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшил нь хүүхдийн хөдөлмөрийг үл тоомсорлох, эсвэл түүнтэй эвлэрэн зохицох шалтгаан байж болохгүй. Хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн амьдралыг үнэлэхгүйгээр хөгжилд хүрнэ гэж үгүй” хэмээн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) ес дэх Ерөнхий захирал Хуан Сомавиа хэлсэн байдаг.

Энэ өдрийг бий болгох санаа нь 1997 онд Амстердам, Осло хотуудад болсон хүүхдийн хөдөлмөрийн хамгийн хүнд хэлбэрүүдтэй тэмцэх асуудлаарх олон улсын хурлуудын дараа гарч иржээ. Түүнээс хойш жил бүрийн энэ өдөр дэлхийн улс орнуудын Засгийн газар, ажил олгогчид, ажилтнуудын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл болон сая сая хүн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг болсон байна.

Сүүлийн үеийн тоо баримтаар дэлхий даяар 138 сая орчим хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 54 сая нь эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөлд ажиллаж байна гэсэн мэдээлэл байна.Хөдөлмөр эрхэлж буй олон хүүхэд сургуульд суралцах, тоглож наадах боломжгүйгээс гадна зохистой хоол хүнс, асаргаа халамж ч хүртэж чадахгүй байгаа нь энэ өдрийг тэмдэглэх, энэ асуудалд анхаарлаа хандуулах нэг шалтгаан юм.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ)-ын 1973 оны “Ажилд авах доод насны тухай” 138 дугаар конвенц, 1999 оны “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох, нэн даруй устгах тухай” 182 дугаар конвенцын үзэл баримтлалд тулгуурлан хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хэмжээний бодлого хэрэгжиж байна.

НҮБ-ын мэдээлснээр дэлхий нийт бараг хоёр арван жилийн турш хүүхдийн хөдөлмөрийг бууруулах чиглэлд тогтвортой ахиц гаргасан ч сүүлийн жилүүдэд зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хямрал, COVID-19 цар тахал зэрэг хүчин зүйлс олон сая гэр бүлийг ядууралд хүргэж, хүүхдүүдийг хөдөлмөр эрхлэхэд хүргэжээ. Эдийн засгийн өсөлт нь бүх нийтэд хүртээмжтэй байж чадаагүйгээс хүүхдийн хөдөлмөрийг өдөөж буй шалтгаанууд хэвээр үлдсэн байна.

Иймээс ОУХБ-ын гишүүн орнууд хүүхдийн хөдөлмөрийн хамгийн хүнд хэлбэрүүдийг аль болох богино хугацаанд бүрэн устгах зорилт тавин ажиллаж байна. Үүнд зөвхөн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхээс гадна улс төрийн хүсэл эрмэлзэл, нийгмийн хамтын оролцоо чухал үүрэгтэй гэж үздэг.

Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр нь жил бүр тодорхой уриа, сэдвийн дор зохион байгуулагддаг. Тухайлбал, “Аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд анхааръя”, “Хүүхдийн хөдөлмөрийг устгая”, “Хүүхдийн хөдөлмөр үгүй, чанартай боловсрол тийм”, “Хүүхдүүд мөрөөдөх ёстой болохоос ажиллах ёсгүй”, “Нийгмийн хамгааллыг бүх нийтэд хүртээмжтэй болгоё”, “Нийгмийн шударга ёсны төлөө, хүүхдийн хөдөлмөрийг зогсооё” зэрэг уриан дор тэмдэглэж иржээ.

ОУХБ-ын суурь конвенцуудад Монгол Улс хоёуланд нь нэгдэн орсон байна. Тодруулбал, “Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай” 138 дугаар конвенцод 2002 онд нэгдэн орсон. Ингэснээр конвенцын дагуу Монгол Улсын хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас гэж тогтоосон байдаг аж.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох, нэн даруй устгах тухай 182 дугаар конвенцод Монгол Улс 2001 онд нэгдэн орсон байна. Конвенцуудыг https://legalinfo.mn/mn/detail/1283 https://legalinfo.mn/mn/detail/1275 эндээс уншиж болно.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох олон улсын конвенц Монгол Улсад сайн хэрэгжиж байгаа юу???

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ9 сар 9. 15:53М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу9 сар 9. 15:44БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Сop17 хурлын хүрээнд Монгол Улсад $1,4 тэрбум буюу ₮5 их наядын боломжийг бүрдүүлэх амлалтыг авсан9 сар 9. 14:54Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна9 сар 9. 14:18Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо9 сар 9. 14:15Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа9 сар 9. 14:11Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга гаргав9 сар 9. 11:08Сурах бичиггүй сурагчдаас чанартай боловсрол хүлээх үү9 сар 9. 10:53Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ9 сар 9. 9:28“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ9 сар 9. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.