Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


6-р сарын 12
9 цаг 59 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.06.11/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв.    

Монгол Улсад нийт 997 мянга орчим гэр бүл байдаг бөгөөд төрөөс гэр бүлийг бат бөх байлгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд онцлов. Мөн Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг шинэчлэх хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээг оновчтой болгон зорилтот бүлэгт чиглүүлж хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн тэтгэмжийг хүн амын бодлогын арга хэмжээ гэж үзэж, нийгмийн халамжийн хөтөлбөрөөс хасаж хуулийн төсөлд оруулсан гэлээ.

Хуулийн төсөлд гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд мөнгөн дэмжлэг олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажил-амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулсан байна. Тодруулбал, хүүхэдтэй залуу гэр бүл, 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах, улмаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах зохицуулалтыг тусгасан байна.

Мөн ажил олгогч ажилтанд хүүхдээ сургууль, цэцэрлэг рүү хүргэж өгөх, авахад нь зориулж өдрийн ажлын цагийг богиносгох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, гэр бүлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа авах тохиолдолд нэмэгдэл амралтын хугацаа олгох, байгууллага цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах, хүүхдийн насны онцлогт тохирсон хүүхдийн өрөө бий болгох, ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлэх зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Түүнчлэн гэр бүл, иргэдэд гэр бүлийн боловсролыг албан болон албан бусаар олгох, албан бус боловсрол олгох сургалтыг гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв, насан туршийн суралцахуйн төвтэй хамтран зохион байгуулах, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай,  Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 13. 7:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.