Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.12) БНХАУ-ын Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газрын дарга Луо Вэнтэй албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд “Хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2029)”-г баталгаажууллаа.
Талууд 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэмжил зүй, тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд уг санамж бичгийг бодит хэрэг болгоход идэвхийлэн ажиллахаа илэрхийллээ.
Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжсэнээр стандартын байгууллагуудын харилцаа, үйл ажиллагаа өргөжих бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг боловсруулж байгааг дурдлаа.
Тус хууль батлагдсанаар хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж, стандартчилал, итгэмжлэлийн салбар шинэ түвшинд хөгжих боломжтой гэв. Түүнчлэн, Монгол Улс стандартын салбарт шинэчлэл хийхээр холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн найруулж байна. Уг хууль нь стандарт, цаг үеэ дагаад шинэчлэгддэг байх, зах зээл рүү уялдан чиглэсэн, олон улсын жишигт нийцсэн хууль байхаар зохицуулалтуудыг оруулж байгааг Шадар сайд онцлов. Мөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн Монголын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ Эдийн засгийн тусгай бүсээр дамжуулан экспортлохоор хүлээж байгаа учраас хоёр улсын хооронд зурагдсан санамж бичиг, одоо зурагдаж буй төлөвлөгөөг нэн даруй ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлага байна гэлээ.
БНХАУ-ын Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газрын дарга Луо Вэний зүгээс хэмжил зүйн салбарын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны төлөвлөгөөг өнөөдөр баталгаажуулж буй нь хоёр орны Төрийн тэргүүн нарын яриа хэлцлийг бодит үр дүнд хүргэхэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ. Тэрбээр, цаашид стандартчиллын салбарт тогтвортой, байнгын механизм ажиллуулж, стандартын тухай мэдээллийг харилцан судалж, цаг тухай бүрд солилцох, мэргэжилтнүүдээ сургах хэрэгтэй байгааг тодотголоо. Түүнчлэн хоёр улс чанарын баталгаажуулалтаа хангаж, худалдааны тарифын саадыг арилгах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд бэлэн буйгаа илэрхийлж байна.
Facebook
Twitter
Youtube






СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна
Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа
Хууль бусаар худалдаалагдсан “Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь авчирлаа.gif)

Сэтгэгдэл бичих