Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв


6-р сарын 12
11 цаг 59 минут
         Харин Украины шатрын холбоо энэ шийдвэрийг "түүхэн ялалт" хэмээн үнэлсэн байна.

Оросын цэргүүдийн 2022 оноос хойш эзэлсэн Украины нутаг дэвсгэрт шатрын үйл ажиллагааг хууль бусаар өөрийн мэдэлд авсан гэх үндэслэлээр Дэлхийн шатрын удирдах байгууллага болох Олон улсын шатрын холбоо (FIDE) Оросыг түр хугацаагаар түдгэлзүүллээ.

Гуравдугаар сард олон улсын спортын маргаан шийдвэрлэх Спортын арбитрын шүүх Украины гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч, Оросын шатрын холбоо Украины эзлэгдсэн бүс нутгуудад шатрын байгууллагуудыг хууль бусаар өөрийн хяналтад оруулсан гэж үзсэн юм.

Шүүхээс Орост 90 хоногийн хугацаа өгч, Украины таван бүс нутаг дахь шатрын байгууллагуудын хяналтаас гарах, тэнд тэмцээн зохион байгуулахаа зогсоохыг шаарджээ.

Гэвч лхагва гарагт Олон улсын шатрын холбооноос Орос уг шаардлагыг биелүүлээгүй тул Оросын гишүүнчлэлийг "нэн даруй хүчин төгөлдөр" түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаснаа зарлав.

Оросын насанд хүрсэн шатарчид Олон улсын шатрын холбооны тэмцээнд үргэлжлүүлэн оролцох боломжтой боловч Оросын далбааны дор бус, Олон улсын шатрын холбооны далбаан дор тоглох ёстой болно. Харин өсвөр насны тоглогчид л Оросын далбааг ашиглах эрхтэй хэвээр үлджээ.

Багийн тэмцээнд Оросын тамирчид төвийг сахисан далбаан дор оролцох боломжтой ч энэ нь Олон улсын шатрын холбооны цаашдын шийдвэрээс шалтгаална гэж мэдэгдсэн байна.

Оросын төрийн мэдлийн TASS агентлагийн мэдээлснээр Оросын шатрын холбооны ерөнхийлөгч Андрей Пилатов хуульчид нь Олон улсын шатрын холбооны шийдвэрийг судалж байгаа, давж заалдаж магадгүй гэжээ.

Харин Украины шатрын холбоо энэ шийдвэрийг "түүхэн ялалт" хэмээн үнэлсэн байна.

Шатрын их гүрэнд өгсөн бэлгэдлийн цохилт

Энэхүү шийдвэр нь практик үр дагавраас гадна шатрын гүн уламжлалтай Оросын хувьд бэлгэдлийн томоохон цохилт болж байна. Оросын хотуудын цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам дээр жилийн аль ч улиралд шатрын өрөг рүү бөхийсөн хүмүүсийг харж болдог.

1927-2007 оны хооронд дэлхийн аваргуудын дийлэнх нь Зөвлөлт Холбоот Улс болон түүний бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын их мастерууд байв. Энэ ноёрхлыг зөвхөн 1930-аад онд Нидерландын Макс Юве, 1970-аад онд Америкийн Бобби Фишер түр хугацаанд тасалдуулж байлаа.

Гэвч Анатолий Карпов, Гарри Каспаров нарын үе аль хэдийн өнгөрч, XXI зууны шатрын ертөнцөд Магнус Карлсен болон Энэтхэг, Хятадын шинэ одууд давамгайлах болсон.

Одоогоор дэлхийн шилдэг 20 шатарчнаас ердөө нэг нь л Оросын төлөөлөл байна. Дөрөвдүгээр сард болсон аваргын төлөө өрсөлдөгчийг тодруулах нэр дэвшигчдийн тэмцээнд Оросын Андрей Эсипенко найман оролцогчоос хамгийн сүүлд орсон юм. Тус тэмцээний ялагч нь Энэтхэгийн Гукеш Доммаражутай дэлхийн аваргын төлөө тоглох эрх авна.

Маргааны гол шалтгаан

Маргаан нь Оросын 2014 онд нэгтгэсэн гэж зарласан Крим болон Украины Донецк, Луканск, Запорожье, Херсон мужууд дахь шатрын үйл ажиллагааг хэн удирдах асуудлаас үүдэлтэй байв.

Оросын эрхийг түр түдгэлзүүлсэн нь сүүлийн үед олон улсын спортын холбоод Оросын тамирчдыг аажмаар буцаан оролцуулж эхэлж буй хандлагатай зөрчилдөж байна. Өмнө нь допингийн томоохон дуулиан, дараа нь Украины дайны улмаас Оросын тамирчдад олон төрлийн хориг тавигдаж, Олимпын наадмуудад зөвхөн төвийг сахисан статустай оролцох эрхтэй байжээ.

Сүүлийн саруудад усанд сэлэлт, туялзуур сэлэм, жүдо зэрэг зарим спортын холбоод эдгээр хязгаарлалтыг сулруулах шийдвэр гаргаж эхэлсэн.

Эх сурвалж: Eaglenews


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ12 минут 14 секундын өмнөЗасгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд2 цаг 57 минутын өмнө“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж3 цаг 8 минутын өмнөТехнологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно3 цаг 24 минутын өмнөБ.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг6 цаг 20 минутын өмнөЗасгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв6 цаг 25 минутын өмнөСансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ6 цаг 30 минутын өмнө"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө7 цаг 23 минутын өмнөОюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов7 цаг 40 минутын өмнөӨ.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья7 цаг 47 минутын өмнөУ.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе7 цаг 52 минутын өмнөС.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй8 цагийн өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ8 цаг 28 минутын өмнөХаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ8 цаг 32 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ8 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан8 цаг 44 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.