Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа


6-р сарын 12
13 цаг 31 минут

      Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ирэх сарын 1-нээс эхлэн скүүтэр, сурроныг унаж хөдөлгөөнд оролцохдоо автозамын зөвхөн баруун хөвөөгөөр зорчихоор боллоо. Уг хуулийн төслийг өнөөдөр /2026.06.12/ эцэслэн баталсан талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн П.Батчимэг мэдээлэл хийлээ.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хоёр жилийн хугацаанд ажилласны үр дүнд өнөөдөр /2026.06.12/ баталлаа. Хуулийн хэрэгжилт уг хууль батлагдсан өдрөөс эхэлдэг уламжлалтай. Сая УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ, "Долдугаар сарын 1-нээс эхэлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль албан ёсоор хэрэгжинэ" гэж зарлалаа.

Цахилгаан тээврийн хэрэгсэл Монгол Улс төдийгүй олон улсад хурдацтай хөгжиж, өргөн хүрээг хамарч байгаа. Энэхүү хуулийг боловсруулах явцад Казакстан, Сингапур, Англи, Өмнөд Солонгос болон Австрали зэрэг улсуудад суррон, скүүтэрийг замын хөдөлгөөнд хэрхэн зөв боловсон оролцуулдаг талаар судалгаанд хамруулж авч ажилласан. Харин сүүлд судалгаанд хамрагдсан улсын нэг Казакстан улс байсан. Тухайн улсын хууль нь бидний хэрэгжүүлж буй хуультай хэрхэн уялдаа хамааралтай байгааг харьцуулж хэрэгжүүлсэн.

Нөгөөтэйгүүр, уг хуулийг иргэд хүлээж байсан гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн долоо хоногт ГССҮТ-өөс нэгдсэн мэдээлэл авахад 221 иргэн гэмтсэн албан мэдээллийг өглөө. Осол гэмтлийн тоо нэмэгдэж байгаагаас харахад суррон, скүүтэр явган зорчигчийн замаар хөдөлгөөнд оролцох ёсгүй гэдгийг статистик баталж байгаа юм.

Уг хуулиар дамжуулан скүүтэр, сурроныг мопедын ангилалд оруулсан учир зөвхөн дугуйн замаар явна. Хэрэв дугуйн зам байхгүй тохиолдолд авто замын зорчих эгнээний баруун хөвөөгөөр хөдөлгөөнд оролцоно гэж тусгаж өгсөн.

Нэг үгээр хэлбэл, мопедын ангилалд орсон учраас ирэх сарын 1-нээс хууль бүрэн хэрэгжинэ. Нийслэлд стандарт бүрэн хангасан зориулалтын унадаг дугуйн зам хангалтгүй байна. Үүнээс үзэхэд, дугуйн зам дээр ач холбогдол өгөхөөс гадна ирээдүйн хөгжлийг давхар тооцоолж ажиллаагүй иржээ. Уг хуулийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва хариуцах юм. Харин хууль санаачлагчийн зүгээс стандартад хангасан унадаг дугуйн замын төсвийг төсөвт тусгаж өгөх тал дээр ажиллана гэдгийг хэлмээр байна.

Замын хөдөлгөөний шинэчилсэн хуульд зааснаар суррон, скүүтэрийг 18 насанд хүрсэн иргэд унаж замын хөдөлгөөнд оролцох юм. Хэрэв хуульд заасан насны хязгаараас доош насны хүүхдүүд хэрэглэсэн нөхцөлд Зөрчлийн тухайн хуулиар хариуцлага оногдуулахаар болсон. Мөн тухайн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, эцэг эхэд 200 мянган төгрөгийн торгууль ногдуулах хуультай болж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 13. 7:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.