Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Олон улсын санхүүгийн корпораци (IFC) хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Олон улсын санхүүгийн корпорациас Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүдэд бүтэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мөн төслийн тодорхой үе шатуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Олон улсын санхүүгийн корпораци нь олон улсад 30 жилийн хугацаанд 170 гаруй төсөлд хувийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, 200 гаруй сая хүн төслийн үр ашгийг хүртээд байна. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд томоохон хэмжээний дэд бүтэц, эрчим хүч, хотын тээвэр, ус хангамж, ариутгах татуурга, орон сууц, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, эрүүл мэнд, санхүүгийн салбарын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэл дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтын олон талт боломжуудыг ашиглан богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Тархмал дулааны эх үүсвэр, Лаг шатаах үйлдвэр, Трамвай, Нэг, Хоёрдугаар тойрог зам, Туул усан цогцолбор, Шинэ цэнгэлдэх хүрээлэн зэрэг төслийн зөвлөх үйлчилгээнд Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.

Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Матью Лө Блан нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон дэд бүтцийн төслүүдийг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хэвшлийн оролцооны бусад хэлбэрийг ашиглан хувийн хэвшлийг татан оролцуулах тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Facebook
Twitter
Youtube


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна
311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Сэтгэгдэл бичих