Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ


6-р сарын 12
17 цаг 37 минут

     “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн III үе шатны төслийн болон зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. /2026.06.12/ Сангийн сайд З.Мэндсайхан, “Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, ХБНГУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулиц, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Европ, Ази болон Глобал санаачилгын улс орны хөтөлбөр хариуцсан газрын захирал Клаус Мюллер болон албаны бусад төлөөлөгч оролцлоо. 

Энэхүү төсөл нь ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны 17 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжинэ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт шинэ дэд станц болон хос кабель шугам барих, мөн одоо ашиглагдаж буй Туул дэд станцыг өргөтгөн шинэчилнэ. 

Төслийг хэрэгжүүлснээр Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 14 хорооны хэрэглэгчид, тэр дундаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Өргөө амаржих газар зэрэг нэн  байгууллагын цахилгаан хангамж бэхжиж, 11 мянга гаруй хэрэглэгчийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангана. 

Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд амжилттай өргөжин хөгжиж, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов.

Мөн Германы Засгийн газар болон Сэргээн босголтын зээлийн банк нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, тэр дундаа эрчим хүчний салбарын шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ1 минут 6 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна5 минут 13 секундын өмнөХалуун ус хязгаарлана8 минут 3 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна13 минут 15 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.