УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо


6-р сарын 12
17 цаг 50 минут

       УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл нар өнөөдөр /2026.06.12/ Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосян нарыг хүлээн авч уулзлаа. 

Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгээс энэ сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Дүрмийн IV заалтын дагуу зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа хэмээн танилцуулав. Хэлэлцүүлгийн үр дүнд эдийн засгийн эрсдлийг тодорхойлох ба дунд хугацааны төсөөллийг шинэчлэх, бодлогын зөвлөмж боловсруулах ажээ. Тус сангаас өмнө нь өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах асуудлыг хөндлөө.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулаад, УИХ-аас санхүү, мөнгөний бодлого, зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой тогтоол, шийдвэрүүдийг гаргаж буйг, мөн татварын багц хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн тухай дурдлаа. Тэрбээр Байнгын хорооны даргын ажлаа хүлээн аваад төв банкны удирдлагуудтай уулзаж, мөнгөний бодлогын асуудлаар санал солилцсон. Эдийн засгийн идэвхжил өндөр байгаа өнөө цагт зээлийн хүүг бодит цагийн горимд шилжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогод түлхүү анхаарна. Шаардлагатай гэж үзвэл төсвийн хуулийг бүрэн шинэчилж, үр дүнд суурилсан тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээ авна гэдгийг уулзалтын үеэр онцлов.

УИХ-ын гишүүдийн хувьд ОУВС-гийн зөвлөмжид туссан "Огцом шийдвэр гаргахгүй байх", "Ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримтлах" асуудалтай санал нийлж байгаагаа илэрхийллээ. Харин Байнгын хорооны дарга Б.Заяабал, уг зөвлөмж дэх Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн талаар дэмжих боломжгүй гэв. Учир нь нөхөрсөг найрсаг, бие биедээ харилцан туслалцаж, айл саахалтаараа аж төрж ирсэн монгол хүний ёс заншил, уламжлал, соёлыг эвдэх эрсдэлтэй хэмээн болгоомжилж байна гэлээ.

Түүнчлэн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, улсын төсвийн зардал их зэрэг хүндрэлээс иргэдийг хамгаалах, амьжиргааг нь дэмжих бодлого баримталж, холбогдох яамд, байгууллагуудад мэргэжлийн зарчим, шаардлага тавьж ажиллахаа илэрхийлсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна12 минут 39 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ15 минут 28 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ19 минут 46 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна23 минут 53 секундын өмнөХалуун ус хязгаарлана26 минут 43 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна31 минут 55 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.