Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ


6-р сарын 13
13 цаг 07 минут

       Парагвай улсын Хернандариас хотноо 2026 оны 6 дугаар сарын 3-6-нд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар ээлжит хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа.

Ийнхүү тус сүлжээнд Монгол Улсаас бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо 13 болж өргөжиж байна. 

Тост Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар нь нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 896,540,37 га талбайг хамрах бөгөөд Монголын хамгийн том нутаг дэвсгэртэй сум болох Гурвантэс сумын нийт нутаг дэвсгэрийн 32 хувийг эзэлдэг. 

Даланзадгад сумаас баруун тийш 360 км зайд байрладаг. Хойд талаараа Говь гурван сайхан байгалийн цогцолборт газар, баруун талаараа Говийн их дархан цаазат газартай хиллэн оршдог тул эдгээр газруудын хоорондох зэрлэг амьтдын хөдөлгөөн, нүүдлийн чухал коридор бүс нутаг төдийгүй Монгол орны говь, цөлийн бүсийн биологийн олон янз байдал, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах онцгой ач холбогдолтой нутаг юм.

Тус газар нь хадархаг уулс, хуурай сайр, баянбүрд, булаг шанд бүхий өвөрмөц ландшафттай бөгөөд дэлхийд ховордсон цоохор ирвэсийн амьдрах чухал орчин. Тус газрын ховордсон зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалж үлдээхийн тулд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2012 онд тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, улмаар УИХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 14-ий өдрийн 35 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар (БНГ)-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Энд цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтад амьдрахаас гадна хавтгай тэмээ, мазаалай баавгай нүүдэллэн амьдардаг. Говийн ховор ургамал заг сухай өргөн тархацтайгаас гадна олон төрлийн ховор эмийн ургамал тархан ургадаг. Тост Тосон бумбын нуруу нь Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээнд цоохор ирвэсийг хамгаалах тэргүүлэх бүс нутгийн нэг бөгөөд урт хугацааны судалгаа, мониторингийн чухал талбар болж байна.

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын олон улсын ач холбогдол нь нэмэгдэж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах боломж бүрддэг. Цаашлаад, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлтыг ЮНЕСКО-оос дэмжих, нэмэлт эх үүсвэрийн боломж нэмэгдэнэ. Мөн бүс нутаг болон дэд бүс нутгийн сүлжээдэд элсэн орж, сүлжээний зүгээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд хамрагдах замаар бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна8 минут 14 секундын өмнөӨгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ1 цаг 16 минутын өмнөХуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ1 цаг 20 минутын өмнөУ.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм1 цаг 24 минутын өмнөТост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ1 цаг 31 минутын өмнөБНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 35 минутын өмнөУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.