Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ


6-р сарын 13
13 цаг 22 минут

       Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг /2026.06.12/ зохион байгууллаа. 

Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 13-ны хуралдаанаас “Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв байгуулах бэлтгэл ажлыг хангах” чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ. Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран танилцууллаа. 

Хэлэлцүүлэгт оролцогчид мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжих боломж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө, өгөгдлийн дэд бүтэц, дата төв, өгөгдөл солилцоо, өгөгдлийг дахин ашиглах, инновац, хиймэл оюун зэрэг асуудлаа санал, зөвлөмжөө нээлттэй илэрхийлэв.

Хуулийн төслийг боловсруулах хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн 75 байгууллагаас судалгаа авч, холбогдох нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ. Уг судалгаагаар өгөгдөл солилцох, хуваалцах, ашиглах, дахин ашиглах эрх зүйн зохицуулалт хангалтгүй, мэдээллийн сангийн давхардал их, өгөгдлийг шинэчлэх давтамж болон чанарын шаардлага харилцан адилгүй, өгөгдлийн стандарт, чанарын баталгаажуулалтын тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, өгөгдөл солилцооны дэд бүтцийн уялдаа сул, өгөгдлийн аюулгүй байдал болон ашиглалтад итгэх итгэл хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан.

Иймээс өгөгдлийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоох, өгөгдлийн засаглалын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг хангах, өгөгдөлд суурилсан инновац, хиймэл оюун, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Өгөгдлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг баталсан нь өгөгдөлтэй холбоотой харилцааг зохицуулах суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал алхам болсон юм. 

Гэхдээ өгөгдлийг байгууллага, салбар, мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, өгөгдлийн бүтээгдэхүүн болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөгдлийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамарч чадаагүй.

Мөн өгөгдлийн ангилал, өмчлөл, эзэмшил болон ашиглах эрхийг нэгдсэн байдлаар хуульчлан тодорхойлоогүй, төр, хувийн хэвшил, иргэн хооронд өгөгдөл солилцох, хамтран ашиглах, дахин ашиглах, арилжаалах, зуучлах эрх зүйн зохицуулалт бүрдээгүй, инновац, хиймэл оюуныг хөгжүүлэхэд шаардлагатай их өгөгдөл хангалтгүй, өгөгдлийг анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцөлийг зохицуулаагүйгээс өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байна. 

Гэтэл дэлхий дахинд их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бол 2024-2030 оны хооронд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан. Түүнчлэн Олон улсын байгууллагуудаас өгөгдлийг эдийн засаг, инновац, төрийн удирдлага, судалгаа хөгжүүлэлт, санхүү зэрэг олон салбарт үнэ цэн бий болгох “стратегийн нөөц” гэж үзэж байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна7 минут 46 секундын өмнөӨгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ1 цаг 16 минутын өмнөХуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ1 цаг 19 минутын өмнөУ.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм1 цаг 23 минутын өмнөТост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ1 цаг 31 минутын өмнөБНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 35 минутын өмнөУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.