Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ДЦС-5 төслийн талбайд ажиллалаа.
Энэ үеэр тэрбээр ДЦС-5 төсөл нь эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой төсөл хэмээн тодотгоод “ДЦС-5-ыг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай. Энэ станц 100 мянган айлын цахилгаан, 40 мянган өрхийн дулааны асуудлыг шийднэ. Станцыг ашиглалтад оруулах талаар олон жил ярьсан. Одоо ажил хэрэг болж байна. Тус ажилд онцгой ач холбогдол өгч, яаралтай зохион байгуулалтуудыг хийнэ. Тухайлбал, төрийн байгууллагуудын уялдаа холбоог шуурхай хангуулж, санхүүжилтийг тасралтгүй явуулан, төслийн газар чөлөөлөлтийн асуудалд анхааран ажиллана. Төслийн хоёр дахь санхүүжилтийг ирэх долоо хоногт шийднэ” гэв.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих уг төслийн төрийн түншлэгчээр нийслэл, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК ажиллаж байна. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх юм. Барилга угсралтын төлөвлөгөөгөөр төслийн ажил 2028 оны тавдугаар сард дуусахаар төлөвлөгдсөн. Төлөвлөгөөт ажлууд хугацаандаа зохион байгуулагдаж байгааг албаныхан мэдээлэв. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 65 жил хуримтлагдсан үнсэн санг чөлөөлөх ажил үргэлжилж байна.








Facebook
Twitter
Youtube


Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулна
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа.gif)

Сэтгэгдэл бичих