“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочин илтгэгчээр Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат уригдлаа


6-р сарын 15
10 цаг 30 минут

       Дизайн сэтгэлгээ бол хүн төвтэй хандлага. Аливаа зүйлийг хүмүүст, хэрэглэгчдэд нь зориулж, тэдний эрэлт шаардлагад нийцүүлж, туршиж сайжруулдаг бүтээлч арга.

Залуу сэтгүүлчдэд зориулсан “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрийн өнөөдрийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат энэ агуулгыг хөндөж, илтгэл тавилаа. Дизайн сэтгэлгээ бол зөвхөн дизайнеруудын “өмчилдөг” зүйл биш. Бизнес, боловсрол, техник технологи, төрийн байгууллагад хүртэл хэрэглэгддэг арга ажиллагаа гэдгийг тэрбээр онцолж, парламентын үндсэн чиг үүрэг болох хууль тогтоох үйл ажиллагаа болон сэтгүүл зүйн салбарт хэрхэн дизайн сэтгэлгээгээр ажиллаж болох тухай сонирхолтой яриа өрнүүлэв.

Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран явуулж буй залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат үргэлжилж байна. Энэ үе шатанд үндсэн хуулийн болон парламентын эрх зүй, сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүдийн тус тусын чиглэлээр лекц уншиж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэж, парламентын ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Өнөөдөр болсон “Парламентын нээлттэй байдал ба талуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга М.Амарбаяр, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Золжаргал, “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар оролцлоо. Хэлэлцүүлгийг “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын захирал Т.Амарзаяа хөтлөн явуулж, хууль тогтоох, бодлого боловсруулах болон парламентын хяналтын үйл ажиллагаа иргэдийн оролцоог хангах талаар авч буй арга хэмжээ, мэдээллийн хүртээмж, технологийн шийдлүүдийн талаар нээлттэй ярилцлаа.

Лаборатори хөтөлбөрт оролцож байгаа 25 залуу сэтгүүлч хууль тогтоомж болон бодлогын мэдээллийг олж авах боломж, парламент болон хэвлэл мэдээллийн салбарын үр дүнтэй хамтын ажиллагааны тухай ясууж ярилцан, иргэдийн оролцооны боломжуудыг өргөжүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах хүн төвтэй шийдлүүдийн талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочин илтгэгчээр Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат уригдлаа1 цаг 3 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав1 цаг 7 минутын өмнөБ.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана1 цаг 11 минутын өмнөВан И-гийн айлчлалын эргэн тойронд1 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа1 цаг 22 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.192 цаг 13 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2 цаг 22 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв6 сар 14. 9:29Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 сар 13. 14:29Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 сар 13. 13:07БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 13. 13:02УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.