Шадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ


6-р сарын 15
11 цаг 54 минут

       Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай (2026.06.12) албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын засгийн газрын тэргүүлэгч Бао Ган уул усаар холбогдсон бидний найрсаг, сайн хөрш Монгол Улстай бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж, худалдааны эргэлт есөн хувиар нэмэгдэж, боловсрол, эрүүл мэндийн хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжиж буйг онцоллоо.

Тэрээр, дөрөвдүгээр сард ӨМӨЗО-нд эдийн засгийн тусгай гурван бүс туршилтаар нээгдсэн нь хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны агуулга улам бүр баяжиж байна гэлээ. Түүнчлэн Монгол Улстай боомтын хүчин чадлыг сайжруулах хүрээнд Замын-Үүд-Эрээний орох гарах гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ухаан ашиглах зэргээр жишиг боомт болгох асуудлаар санал солилцов.

Шадар сайд Н.Номтойбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нарын мэндчилгээг хүргэж, хоёр улсын Төрийн тэргүүн нарын найрсаг харилцааны үр дүнд харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч чадсаныг онцоллоо. Цаашид хоёр орны бүхий л салбар дахь хамтын ажиллагаа одоо байгаа үеэсээ улам бүр хөгжих бүрэн боломж бий хэмээв. Энэ хүрээнд Бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайдын хувьд Хятадын XV таван жилийн төлөвлөгөөнд уялдуулан хөгжлийн чиг баримжаагаа судалж, бодлого төлөвлөлтөө хийж буйг дурдлаа.

Тодруулбал, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөрш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, баруун болон зүүн төмөр замаар гурван улсын эдийн засгийн коридорыг бодит үр дүнд хүргэх нь чухал гэдгийг тодотгож байна. Ингэснээр бүс нутаг, Төв Ази болон Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллах боломж бүрдэх юм гэлээ. Түүнчлэн Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хөрөнгө оруулагчдыг дэмжих, дотоодын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл явуулах эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа.

Тэрээр, Замын-Үүд-Эрээний эдийн засгийн тусгай бүсийг цоо шинэ түвшинд хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны томоохон үр дүн болгох сонирхолтой байгаагаа уламжлав. Мөн Эдийн засгийн тусгай бүсэд эм болон малын вакцины үйлдвэрлэл, барилгын болон хүнсний зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

Өвөр Монголын Өөртөө засах орны Засгийн ордны тэргүүлэгч Бао Ган Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чухал асуудал гэдгийг цохон тэмдэглээд малын шүлхий, мялзан зэрэг өвчний вакцин үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэв. Мөн мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, ноолуурын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АГААР МАНДЛЫН ДЭЭД ҮЕ ДАВХАРГЫГ СУДЛАХ АЭРОЛОГИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО12 минут 34 секундын өмнөӨнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана17 минут 56 секундын өмнөХүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр-иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ30 минут 52 секундын өмнөАНУ-Ираны хэлэлцээр ам.долларын ханшийг унагалаа1 цаг 57 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ2 цаг 6 минутын өмнө“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ2 цаг 10 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочин илтгэгчээр Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат уригдлаа3 цаг 30 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав3 цаг 34 минутын өмнөБ.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана3 цаг 39 минутын өмнөВан И-гийн айлчлалын эргэн тойронд3 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа3 цаг 49 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.194 цаг 40 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан4 цаг 49 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв6 сар 14. 9:29Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 сар 13. 14:29Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 сар 13. 13:07БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 13. 13:02УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.