Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр-иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ


6-р сарын 15
13 цаг 29 минут

     Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал өнөөдөр (2026.06.15) Канадын “Дюфрен ба Готьер” сангийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Хелен Дюфрен, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Дулмаа тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Манай улс анх удаа гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийн тогтолцоог бий болгож, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа талаар Хүний эрхийн дэд хорооны дарга танилцуулсан юм. Тэрбээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог идэвхжүүлэхийг чухалчилна гэсэн байр суурь илэрхийллээ. 

“Дюфрен ба Готьер” сан нь 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, Монголын 20 орчим төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөрүүдийг эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж ирсэн. Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагуудын хамтран “Монгол Улс дахь эрсдэлт нөхцөлд буй хүүхдийг хамгаалах тогтолцоонд шинээр үүсч буй асуудал, төр-төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны чиг хандлага"-ыг судалсан, үр дүнг хэрэгжүүлэх асуудлыг хөндөв. Шүүхийг хүүхэд, насанд хүрэгчдийнх гэж ангилсан явдалд талархаж буйгаа хатагтай Хелен Дюфрен илэрхийлэхийн сацуу иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг сайн дурын ажил мэт өнгөц ойлгох хандлага байдаг, цаашид төрийн бус байгууллагуудыг тогтвортой, урт хугацаанд, тууштай дэмжих нь ардчилал, шударга ёс тогтох боломж юм гэв. 

Уулзалтад оролцсон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, холбогдох яамд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхдээ ажил, үйлчилгээний жагсаалтаа тодорхой, ил тод болговол илүү үр дүнтэй зэрэг асуудлыг хөндлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АГААР МАНДЛЫН ДЭЭД ҮЕ ДАВХАРГЫГ СУДЛАХ АЭРОЛОГИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО38 минут 18 секундын өмнөӨнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана43 минут 40 секундын өмнөХүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр-иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ56 минут 36 секундын өмнөАНУ-Ираны хэлэлцээр ам.долларын ханшийг унагалаа2 цаг 23 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ2 цаг 32 минутын өмнө“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ2 цаг 36 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочин илтгэгчээр Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат уригдлаа3 цаг 56 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав3 цаг 59 минутын өмнөБ.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана4 цаг 4 минутын өмнөВан И-гийн айлчлалын эргэн тойронд4 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа4 цаг 15 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.195 цаг 6 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан5 цаг 15 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв6 сар 14. 9:29Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 сар 13. 14:29Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 сар 13. 13:07БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 13. 13:02УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.