Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо


6-р сарын 15
15 цаг 55 минут

     Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо.

Цэвэрлэх байгууламж одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм.

Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ гэсэн үг.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт баригдсан Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон албаны бусад хүн оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм.

Цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын өргөжин тэлэх, орчны бохирдлыг бууруулах нэгэн суурь нөхцөлийг бүрдүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр илэрхийллээ.

Цэвэрлэх байгууламжтай технологийн хувьд холбоотой ажиллах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар саяхан ашиглалтад оруулсан юм.

Цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгыг өнгөрсөн оны долоодугаар сараас үе шаттай хийжээ.

БНХАУ-ын хөнгөлөлттэй 249.6 сая ам.долларын зээл, манай улсын 13.1 сая ам.долларын санхүүжилтээр байгуулсан цэвэрлэх байгууламж нь хоёр улсын хамтын ажиллагааны бодит үр дүн, сайн хөршийн дэмжлэг, туслалцааны илэрхийлэл гэж талууд үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтад сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ зориулан оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлснийг Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа.  

 БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Засгийн газрынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, бүтээн байгуулалтад оролцсон бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.

Хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдсэн Төв цэвэрлэх байгууламж нь Хятад, Монгол хоёр улс бие биедээ харилцан тусалдаг болохын нэг илрэл болж байгааг тэмдэглэлээ. 

Цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан. Барилгын гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажиллажээ.

Мөн дотоодын туслан гүйцэтгэгч 17 компанийн 400-650, хятадын 60 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон байна.  

 1964 он ашиглалтад орсон хуучин Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай байсан.

Үүнээс хойш гурван удаа өргөтгөл, шинэчлэл хийсэн ч хотын хүн ам өсөхийн хэрээр бохирдлын хэмжээ 3-5 дахин нэмэгдэж, цэвэрлэх хүчин чадал нь буурч, техник, технологийн эвдрэл, гэмтэл их гардаг болсон юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ4 минут 7 секундын өмнөЦ. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо7 минут 5 секундын өмнөЕрөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо2 цаг 57 минутын өмнөХаврын чуулган завсарлахаас өмнө Татвар, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг эцэслэн батална гэв3 цаг 2 минутын өмнөБага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна3 цаг 7 минутын өмнөМонголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ3 цаг 10 минутын өмнөДолоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй3 цаг 17 минутын өмнөАгаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийн нээлт боллоо5 цаг 5 минутын өмнөӨнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана5 цаг 10 минутын өмнөХүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр-иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ5 цаг 23 минутын өмнөАНУ-Ираны хэлэлцээр ам.долларын ханшийг унагалаа6 цаг 49 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ6 цаг 58 минутын өмнө“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ7 цаг 2 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочин илтгэгчээр Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат уригдлаа8 цаг 22 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав8 цаг 26 минутын өмнөБ.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана8 цаг 30 минутын өмнөВан И-гийн айлчлалын эргэн тойронд8 цаг 35 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа8 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.199 цаг 32 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 цаг 41 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв6 сар 14. 9:29Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 сар 13. 14:29Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 сар 13. 13:07БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 13. 13:02УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.