Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ


6-р сарын 15
18 цаг 53 минут

       Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр тодруулдаг “ТОП-100 ААН”-ийн 2025 оны жагсаалтыг олон нийтэд танилцууллаа.

10 гаруй жилийн турш энэхүү нэр хүндтэй жагсаалтад тогтмол багтаж ирсэн Төрийн банк энэ удаад төрийн өмчит “ТОП-10” аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдэж, үйл ажиллагааны тогтвортой өсөлт, амжилтаа дахин бататгав.

Улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй 500 салбар нэгж, 4000 орчим ажилтнаараа дамжуулан 2.7 сая харилцагчид санхүүгийн үйлчилгээ хүргэдэг Төрийн банк нь 2025 онд санхүүгийн салбарын хурдацтай өөрчлөлт, дижитал шилжилт болон тогтвортой хөгжлийн шинэ шаардлагуудыг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа. Банк харилцагч төвтэй үйл ажиллагаа, ил тод засаглал, хариуцлагатай банкны зарчмыг тууштай баримталсны үр дүнд үндсэн үзүүлэлтүүд тогтвортой өсөлтөө хадгалж чадсан юм.

Тухайлбал, банкны нийт актив 6.7 их наяд төгрөг, зээлийн багц 4.2 их наяд төгрөг, татварын дараах цэвэр ашиг 96.4 тэрбум төгрөгт хүрч өссөн нь стратегийн зорилтууд бодитоор хэрэгжиж, салбартаа манлайлан ажиллаж буйн тод илэрхийлэл боллоо.

Мөн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд томоохон ахиц дэвшил гаргасан байна. Үүний зэрэгцээ Төрийн банк олон улсын санхүүгийн зах зээлд шинэ алхам хийж, 300 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын банкны санхүүгийн тогтвортой байдал, сайн засаглал, ирээдүйн өсөлтийн боломжид итгэж буйг харуулсан онцлох үйл явдал болов.

Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд нь мөн өндөр үнэлгээ авч, Тэрбум мод сангийн “Шилдэг дэмжигч банк”-аар шалгарсан юм. Төрийн банк нь байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлж, ногоон санхүүжилтийн цар хүрээ, үр өгөөжийг жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байна.

Эдгээр амжилт нь Төрийн банкны хамт олон, харилцагчид, хувьцаа эзэмшигчид болон бизнесийн түншүүдийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн билээ.

Төрийн банк 2026 онд стратеги болон бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх, сайн засаглал, ил тод байдлыг улам бэхжүүлэх, ногоон санхүүжилтийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр зорьж байна.

Итгэл төгс – Ногоон ирээдүй Төрийн банк



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв30 минут 21 секундын өмнөШүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов2 цаг 40 минутын өмнөБаян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв4 цаг 58 минутын өмнөДэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө5 цагийн өмнөНӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ5 цаг 5 минутын өмнөНҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав5 цаг 39 минутын өмнөНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ5 цаг 43 минутын өмнө457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна5 цаг 51 минутын өмнөЖолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ5 цаг 55 минутын өмнөНийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ6 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан6 цаг 20 минутын өмнөШтайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ6 цаг 28 минутын өмнөУлсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа10 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 29. 8:58АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.