Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ


6-р сарын 15
18 цаг 58 минут

      E-Business 2.0 системийн шинэчилсэн хувилбарын албан ёсны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож /2026.06.15/  үг хэлэв.

Засгийн газраас дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлогын нэг болох авлигын эсрэг чөлөөлөлтийг үр дүнд хүргэж, сайн засаглалыг бий болгоход цахимжилт чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлоод, E-Business 2.0 платформ нь танил тал харж, хэн нэгэн даргын гарын үсэг хүлээхгүй бизнесээ шууд эхлүүлэх шийдэл. Энэхүү шинэчлэл нь хөгжлийн олон чөдөр тушааг арилгана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэв.

E-Business 2.0 нь компани, аж ахуйн нэгжүүдэд зориулсан платформ бөгөөд бизнесээ эхлүүлэх алхмыг илүү хялбар болгожээ. Үүнд: 

Бизнесээ эхлүүлэх: Бизнесийн нэрээ хуулийн хүрээнд байна уу гэдгийг AI ашиглан шалгаад хүсэлтээ илгээх, компаниа УБЕГ-т бүртгүүлэх, тамга захиалах, компанийн орлогын данс нээх хүсэлтийг 30 минутад цахимаар илгээх боломжтой. Өдөрт 70 орчим бизнесийн үйл ажиллагаа эхэлдэг бөгөөд 30 минутад бизнесээ эхлүүлэх шийдэл болж байна. 

Бизнесээ удирдах: Бизнес эрхлэгчид компанийн гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдээлэл, тусгай зөвшөөрөл, лавлагаа, татвар, үйлчилгээний мэдээллийг хайх, нягтлах  зэрэг саад бэрхшээл байсан.  E-Business 2.0 нь бизнес эрхлэгч компанийн хэрэгцээт мэдээллээ илүү ойлгомжтой, E-mongolia-тай адил гар утаснаасаа харах боломжтой болж байна. Мөн итгэмжлэлээр нэвтэрнэ. 

Төрийн байгууллагын мэдээ, макро эдийн засгийн үзүүлэлт болон өөрийн компанид хамаатай мэдэгдлүүдийг гар утаснаасаа хүлээн авах боломжтой.

Бизнесээ хөгжүүлэх: Нийт 381 төрлийн зөвшөөрөл байгаагаас 321-ийг нь цахимаар авах, 146 бизнесийг мэдэгдээд эхлэх боломжтой. ААН хооронд тээврийн хэрэгсэл шилжүүлэх, төрийн үйлчилгээний төлбөр төлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг  нийт 1286 үйлчилгээг авах боломжтой.

Ерөнхий сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байх хугацаандаа эхлүүлсэн шинэчлэл нь E-Business 2.0 платформ нэвтэрснээр 100 хувь хэрэгжиж дууслаа. 5779 байгууллагын 18520 төрлийн үйлчилгээний 80 орчим хувь нь цахимжсан байсан. Үүнийг чанаржуулж, 100 хувьд хүргэж, 1286 төрлийн үйлчилгээг тус платформд нэвтрүүллээ. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учралд БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И бараалхав2 цаг 12 минутын өмнө“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ2 цаг 16 минутын өмнөБизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ2 цаг 39 минутын өмнөТөрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ2 цаг 44 минутын өмнөН.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ2 цаг 49 минутын өмнөЦ. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо2 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо5 цаг 42 минутын өмнөХаврын чуулган завсарлахаас өмнө Татвар, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг эцэслэн батална гэв5 цаг 47 минутын өмнөБага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна5 цаг 51 минутын өмнөМонголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ5 цаг 54 минутын өмнөДолоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй6 цаг 1 минутын өмнөАгаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийн нээлт боллоо7 цаг 49 минутын өмнөӨнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана7 цаг 55 минутын өмнөХүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр-иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ8 цаг 8 минутын өмнөАНУ-Ираны хэлэлцээр ам.долларын ханшийг унагалаа9 цаг 34 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ9 цаг 42 минутын өмнө“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ9 цаг 47 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочин илтгэгчээр Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат уригдлаа6 сар 15. 10:30Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав6 сар 15. 10:27Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана6 сар 15. 10:22Ван И-гийн айлчлалын эргэн тойронд6 сар 15. 10:17Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа6 сар 15. 10:11УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.196 сар 15. 9:20УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 15. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан6 сар 15. 9:11БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв6 сар 14. 9:29Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 сар 13. 14:29Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.