Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд, багачуудын хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүллийг дэмжих, ирээдүйн аваргуудыг төрүүлэх үндэс суурийг бэхжүүлэх зорилгоор “Хүүхдийн спорт цогцолбор” барих санаачилга гаргасан. Цогцолборын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ.
Цогцолбор ашиглалтад орсноор спортын 14 төрлийн дугуйлан хичээллэхээс гадна жил бүр 7,000 гаруй хүүхэд сургалтад хамрагдан, 40,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн чөлөөт цагаа өнгөрөөх боломж бүрдэх юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ёслолд оролцохдоо, хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт бол улс орны ирээдүйн төлөө хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэдгийг тэмдэглэлээ.
Өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг хангахаас гадна хүүхэд бүрийн хөгжил, тэмүүлэл, амжилтын замыг гэрэлтүүлэх спорт цогцолборыг хамтран бүтээн босгох нийслэлийн удирдлага, нийт байгууллага, иргэдэд талархал илэрхийллээ.
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бэлгэ тэмдэг нь үндэсний бахархалт амьтан болсон мазаалай баавгай байх юм.
Манай улс хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, үндэсний урлаг, соёлын өвийг өвлөн тээгч иргэдийг бэлтгэх, урлаг, спортоор дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 1958 онд Монголын Хүүхдийн ордон байгуулсан түүхтэй.
Ордон жил бүр 24 төрлийн дугуйланд 4,000 гаруй хүүхдийг хамруулж, хэдэн арван мянган хүүхэд, багачуудад соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж ирсэн байна.
Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ирээдүйн аваргууд, эрдэмтэн судлаачид, урлаг, соёлын зүтгэлтнүүд, эх орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэх иргэдийг бэлтгэж байгаа Монголын Хүүхдийн ордны үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид, дасгалжуулагч нарт амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Facebook
Twitter
Youtube


Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна
Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа.gif)

Сэтгэгдэл бичих