Нийслэлийн Хан-Уул дүүргийн II хороо, Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнөөдөр /06.16/ өглөөний 06:00 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад "Toyota Alphard" маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу буюу согтолтын зэрэг 1.38 хувьтай байсан. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай.
Хуулийн дагуу тухайн иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, улмаар 2,700-аас 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-өөс 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэдэг байна.
Мөн нөхцөл байдлаас шалтгаалан 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Тиймээс цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөхийг анхааруулж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийг уриаллаа.
Facebook
Twitter
Youtube


Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна
“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Сэтгэгдэл бичих