УИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ


6-р сарын 16
10 цаг 24 минут

      Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн төслийн эхийг барьж ажилладаг зөвлөхүүд болон албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх цуврал сургалт, хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээ “Үндсэн эрхийн хязгаарлалт: Тохирсон байх зарчим” сэдвээр эхэлж, дараа нь “Хууль тогтоох үйл ажиллагаа ба дизайн сэтгэлгээ” хичээлээр үргэлжилсэн юм. Удаад нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх, “Хуулийн төсөл боловсруулахад тавих нийтлэг шаардлага, анхаарах зарим асуудал” номын зохиогч Д.Энхгэрэл “Хууль зүйн техник: Хуулийн төсөл боловсруулахад анхаарах асуудал” сэдвээр цуврал сургалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Хууль тогтоомжийн төсөлд тавих агуулгын болон техникийн шаардлагууд, анхаарах асуудлыг тодорхой жишээ, баримтад тулгуурлан ярилцаж, практикт тулгарч буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг xэлэлцсэн энэхүү сургалтын дараа “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт”, “Парламентын дархлаа” сэдвээр зөвлөхүүд болон албан хаагчдыг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм.

Хуулийн төслийн эхийг барьж ажилладаг зөвлөхүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, улмаар хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн энэхүү цуврал сургалт (2026.06.15) “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дээрх сэдвийн хүрээнд Магна Харт батлагдах болсон түүхэн нөхцөл, шалтгаан, агуулга болон түүний орчин үеийн Үндсэн хуульт ёс, парламентат ардчилал, хүний эрхийн тогтолцооны үндсийг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр, түүхэн ач холбогдлын талаар лекц уншив.

Хууль дээдлэх зарчим (эзэн хаан ч хуульд захирагдах), эрх чөлөөний үзэл санаа нь 811 жилийн дараа ч үнэ цэнээ хадгалсаар байгаа Магна Харт 1215 оны зургадугаар сарын 15-ны өдөр батлагдсан түүхтэй.

Магна Харт буюу Эрх чөлөөний аугаа тунхаг хэмээх энэхүү баримт бичгийг “өнгөрсөн үеийн дурсгал бус, өнөөдрийн амьд эрх зүй” гэж хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг болохыг тэрбээр илтгэлийнхээ үеэр тэмдэглэсэн.

Өнөөдрийн сургалтын дараагийн хэсэгт Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх, Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “Парламентын мөн чанар, онцлог” сэдвээр лекц уншлаа.

Парламентат ёсны үүсэл, хөгжил, дэлхий нийтийн чиг хандлага, орчин үеийн тулгамдсан асуудлууд, гүнзгийрүүлэн судлах эх сурвалжуудыг танилцуулж, хуулийн төсөл боловсруулагч зөвлөхүүдийн үйл ажиллагаандаа анхаараx, харгалзан үзэх шаардлагатай зүйлүүдийг хөндөн ярилцсан.

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тогтмол зохион байгуулагдах цуврал сургалт, хэлэлцүүлэг нь “Беккариа: Гэмт хэрэг ба ялын тухай”, “Хуулийн амин сүнс”, “Лон Фуллер: Эрх зүйн ёс суртахуун” сэдвээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ45 минут 34 секундын өмнөУИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ1 цаг 3 минутын өмнөСэрэмжлүүлэг: Энхтайвны гүүрнээс автомашин унасан ноцтой осол гарлаа1 цаг 6 минутын өмнө“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ1 цаг 18 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2 цаг 20 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий Сайд Н.Учралд БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И бараалхав6 сар 15. 19:25“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ6 сар 15. 19:20Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ6 сар 15. 18:58Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ6 сар 15. 18:53Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ6 сар 15. 18:48Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо6 сар 15. 18:45Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо6 сар 15. 15:55Хаврын чуулган завсарлахаас өмнө Татвар, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг эцэслэн батална гэв6 сар 15. 15:50Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна6 сар 15. 15:45Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ6 сар 15. 15:42Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй6 сар 15. 15:36Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийн нээлт боллоо6 сар 15. 13:47Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана6 сар 15. 13:42Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр-иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ6 сар 15. 13:29АНУ-Ираны хэлэлцээр ам.долларын ханшийг унагалаа6 сар 15. 12:03Шадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ6 сар 15. 11:54“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ6 сар 15. 11:50“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочин илтгэгчээр Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат уригдлаа6 сар 15. 10:30Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав6 сар 15. 10:27Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана6 сар 15. 10:22Ван И-гийн айлчлалын эргэн тойронд6 сар 15. 10:17Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа6 сар 15. 10:11УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.196 сар 15. 9:20УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 15. 9:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.