Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ. Тухайлбал, ган татлага татах, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд дуусаж, хоёр буудлын барилга болон гараашийн барилгын ажлууд үргэлжилж байна.
“Дүүжин замын тээвэр” төслийн санхүүжилтийг БНФУ-ын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй. Уг зээлийн хугацаа 40 жил бөгөөд зээлийн хүү нь нэг жилийн 0.0076 хувьтай. Ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг төлнө. Тус зээл нь бусад олон улсын зээлтэй харьцуулахад хамгийн өртөг багатай, зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөх онцлогтой.
Төслийг Францын “Пома” группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.
“Дүүжин замын тээвэр” төсөл ашиглалтад орсноор нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, хотын төв болон шинэ суурьшлын бүсүүдийг шууд холбох боломжтой. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, тухайн бүсийн замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ. Үүнээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хот байгуулалтын зохистой хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон талын үр өгөөжтэй төсөл юм.
Facebook
Twitter
Youtube


Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ
Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Сэрэмжлүүлэг: Энхтайвны гүүрнээс автомашин унасан ноцтой осол гарлаа
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна.gif)

Сэтгэгдэл бичих