Сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Зургаадугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.
Зургаадугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-нд төвийн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно.gif)

Сэтгэгдэл бичих