УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа


6-р сарын 17
9 цаг 27 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.06.16) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг Монгол Улсад дахин айлчилж байгаад баяртай байна гээд манай улсад тавтай зочлохыг хүсэв. Монгол Улс болон ДЭМБ-ын олон жилийн хамтын ажиллагаа эрүүл мэндийн бодлого, халдварт болон халдварт бус өвчний хяналт, анхан шатны тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэхэд бодит үр нөлөө үзүүлснийг тэмдэглэн, талархал илэрхийлсэн юм.

Улсын Их Хурал 2024 онд эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нээлттэй сонсгол явуулж, үр дүнд нь ДЭМБ-ын туслалцаатайгаар Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийсэнд сэтгэл хангалуун байна гэлээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукала, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. 

Уулзалтын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, бодлогын орчныг боловсронгуй болгох асуудлыг талууд хөндөж, эрүүл мэндийн салбарын тогтвортой санхүүжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулж, санхүүжилтийн үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд чиглэсэн бодлогыг дэмжих талаар санал солилцов. Монгол Улс Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон салбарын бусад эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, шинэчлэлийн хүрээнд олон улсын сайн туршлага, техникийн зөвлөмжийг үргэлжлүүлэн ашиглах сонирхолтой байгаагаа С.Бямбацогт дарга илэрхийллээ.

Дэлхий дахинаа нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, халдварт өвчний тархалт зэрэг нь эрүүл мэндийн салбарт олон талт нөлөө үзүүлж, сорилт болж байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, эдгээр асуудлыг бүс нутгийн түвшинд хамтран хэлэлцэх, шийдвэрлэх шаардлага нэмэгдэж байгааг онцолсон.

Энэ хүрээнд Монгол Улс Азийн орнуудын парламентын хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн уялдаа холбооны асуудлаар олон улсын түвшний хэлэлцүүлэг зохион байгуулах санаачилга дэвшүүлж буйг танилцуулаад, ДЭМБ-ын зүгээс бодлого, судалгаа, техникийн зөвлөмжөөр дэмжин ажиллах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн 2026 онд Камбожийн Хаант Улсад болох Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх IX чуулганд Монгол Улсын парламентын төлөөллийг оролцуулахын ач холбогдлыг талууд онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийтээрээ өвдөхгүй байх чиглэлд алсын хараагаа тодорхойлж, эрүүл мэндийн салбарын чухал хууль тогтоомжийг хэлэлцэж буйг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукала онцоллоо. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон ахиц дэвшил гарсныг тэрбээр дурдаад, ДЭМБ-ын зүгээс бодит байдалд нийцсэн, хэрэгжихүйц хууль тогтоомж батлахад шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг тэрбээр уулзалтын үеэр дурдав.

Монгол Улс болон ДЭМБ-ын хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбараар хязгаарлахгүйгээр хүний хөгжил, тогтвортой хөгжил, нийгмийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа талууд илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Туулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд52 минут 33 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа1 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан1 цаг 16 минутын өмнөДотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо6 сар 16. 17:18“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа6 сар 16. 16:29Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо6 сар 16. 16:22Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ6 сар 16. 15:28“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө6 сар 16. 13:52Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэж байна6 сар 16. 13:28О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “Хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна6 сар 16. 12:22Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ6 сар 16. 10:41УИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ6 сар 16. 10:24Сэрэмжлүүлэг: Энхтайвны гүүрнээс автомашин унасан ноцтой осол гарлаа6 сар 16. 10:21“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ6 сар 16. 10:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 16. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 сар 16. 9:07Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учралд БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И бараалхав6 сар 15. 19:25“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ6 сар 15. 19:20Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ6 сар 15. 18:58Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ6 сар 15. 18:53Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ6 сар 15. 18:48Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо6 сар 15. 18:45Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо6 сар 15. 15:55Хаврын чуулган завсарлахаас өмнө Татвар, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг эцэслэн батална гэв6 сар 15. 15:50Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна6 сар 15. 15:45Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ6 сар 15. 15:42Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй6 сар 15. 15:36Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийн нээлт боллоо6 сар 15. 13:47Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана6 сар 15. 13:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.