Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ


6-р сарын 17
15 цаг 09 минут

      Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 он гарсанаас хойш Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын 140 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэл болон Өвөрхангай аймгийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгагдсан 9 хүнд холбогдох 5 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 9 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Тодруулбал: 2 хүнд 2 жилээс 6 жил, 9 сарын хугацаатай хорих ял, 4 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял, 2 хүнд торгох ял, 1 хүнийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдээс тоймлон хүргэж байна.

Нийслэлийн прокурорын газраас

- Ц.Д нь нийтийн албан тушаалтан буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тус үйлдвэрийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “А...” ХХК-тай “Эрдэнэт үйлдвэр” -т илт ашиггүй гэрээ байгуулсны улмаас Эрдэнэт үйлдвэрт 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын хугацаанд нийт 138 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулж, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан;

-2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Эрдэнэт Медикал” эмнэлгийг “М...” ХХК-д шилжүүлэн өгөх ерөнхий болон дэд гэрээнүүдийг тус тус байгуулж, 64 тэрбум төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгөтэй эмнэлгийг “М...” ХХК-д шилжүүлж, улсад 64 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг;

Мөн Ц.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа бусдаас 461 мянган америк доллар (896,586,870.6 төгрөг)-ыг шилжүүлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг;

-гэмт хэргийн улмаас олсон 461 мянган америк доллароор АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хууль ёсны бизнесийн орлогод оруулан эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 

Шүүхээс Ц.Д-г нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэсэн 3 төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 7 жилээр хасаж, 6 жил, 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, үндэслэлгүй хөрөнгөжсөн 896 сая төгрөгийг албадан гаргуулж, улсын орлого болгох, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 43,2 сая төгрөгийг төлүүлэхээр,

“А...” ХХК-иас 110 тэрбум төгрөгийг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Б.Г нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн салбар ангийн даргаар ажиллаж байхдаа үрийн буудайн нярав Ц.А-тай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нөөцийн агуулахаас 80 сая төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан буудайн үрийг гэрээ, хэлцэл, төлбөр тооцоо хийгээгүй “Ө...” ХХК-д хууль бусаар шууд олгож, тайлан, мэдээ, данс бүртгэлд бодитоор байгаа мэтээр тусгуулж, бусдад давуу байдал олгож, улсад 80 сая төгрөгийн хохирол учруулсан;  

- мөн зохих шийдвэргүйгээр, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Ж...” ХХК-д 40 тонн улаан буудайн үр олгохоор гэрээг дангаараа бие даан байгуулж, улаан буудайн үрийг олгож, бусдад давуу байдал бий болгон улсад 21,3 сая төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 101,4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Г-г нийтийн албан тушаалтан 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр  албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Ц.А-г мөн дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

- Б.Б нь Баянзүрх дүүргийн 28 хороонд байрлах өөрийн хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурдан хугацаанд гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус дүүргийн улсын бүртгэгч Д.А-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний дансанд 100 мянган төгрөг шилжүүлж хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Б-г хахууль өгөх гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,7 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. 

Өвөрхангай аймгийн прокурорын газраас

- Г.С нь  нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа албаны эрх нөлөөг ашиглаж, шууд удирдлагадаа ажиллаж байсан ИТХ-ын нарийн бичгийн дарга П.О-д хууль бусаар нөлөөлж, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 18, 2024 оны 2 дугаар сарын 10-наас мөн оны 4 дүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаанд БНСУ руу хувийн ажлаар явсан атлаа ажил, албан үүргээ гүйцэтгэсэн мэтээр ажилласан цагаар тооцуулж, 7,8 сая төгрөгийн илүү цалин авч, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.С-ийг нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил, 3 сараар хасаж, 1 жил, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

П.О-г мөн дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна45 минут 31 секундын өмнөШатахуунтай холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна1 цаг 8 минутын өмнөОХУ-аас Сүхбаатар боомтоор импортоор орж ирж буй шатахууны мэдээлэл1 цаг 58 минутын өмнөОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа2 цаг 18 минутын өмнөАмерикийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ3 цаг 46 минутын өмнөҮерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна3 цаг 51 минутын өмнөӨнөөдөр шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна3 цаг 55 минутын өмнөСтандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно3 цаг 59 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан4 цаг 39 минутын өмнөДэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо8 сар 2. 20:16Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа8 сар 2. 17:25“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо8 сар 2. 17:17Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ8 сар 1. 18:21Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна8 сар 1. 15:17О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна7 сар 31. 20:41КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзлаа7 сар 31. 18:26С.Зоригийн хөшөөг МоАХ-ы хашаанд нүүлгэн шилжүүлжээ7 сар 31. 18:22Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна7 сар 31. 15:27Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ7 сар 31. 15:19Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа7 сар 31. 15:16Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ7 сар 31. 15:12Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна7 сар 31. 15:07“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт боллоо7 сар 31. 13:08Хүүхдийн сэтгэл зүйч С.ХУЛАН: Сошиал орчинд оруулсан мэдээллийг хүүхэд тань болон гэмт хэрэгтэн ч харж байгаа7 сар 31. 13:01Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо7 сар 31. 12:56Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна7 сар 31. 9:56Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг7 сар 31. 9:42Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана7 сар 31. 9:35“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана7 сар 31. 9:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.