Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ


6-р сарын 17
15 цаг 18 минут

      Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2026.06.17/ Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүллээ. Манай улсад ногоон байгууламжтай холбоотой ажил, үйлчилгээ эрхлэгчдийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс Монгол Улсын хот, суурин газрын ногоон байгууламжийг төлөвлөх, бүх харилцааг зохицуулах зорилгоор анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Төслийг парламентын цахим талбарт байршуулж, олон нийтээс санал авч байгааг (төслийг үзэх) УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Хотын экологийн байдлыг тэнцвэржүүлэх, ногоон байгууламжтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж, ирэх намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ. Найман бүлэг, 36 зүйлтэй төсөлд иргэдийн оролцоог чухалчилж, шинжлэх ухаанч, экосистемийн тасралтгүй байдлыг бий болгох, агаарын чанар сайжруулахад чиглэсэн зохицуулалтууд орсон гэв. Ногоон байгууламж нь нийтийн эзэмшлийн, хязгаарлагдмал хэрэглээний, тусгай зориулалтын, хотын хамгаалалтын бүс гэсэн таван үндсэн төрөлтэй. Саарал усны хэрэглээ, борооны усыг цуглуулж, дахин ашиглах байгууламж, ус хэмнэлттэй усалгаа, барилгын дээвэр, хана, хашааг ногоон байгууламжаар бүрхэх зэргийг дэд бүтцэд багтаасан. Иргэдийн эрүүл мэнд, амралт, чөлөөт цагийн хэрэгцээнд хангасан ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг 10-аас дээш жилийн хугацаатай, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, цахим мэдээллийн систем нэвтрүүэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгасан хэмээн Ажлын хэсгээс илтгэв.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт нийслэлд төдийгүй орон нутагт хот тохижилтын үйлчилгээ, бизнес эрхлэгчид, ойн инженерүүд, цэцэрлэгч, ногоон байгууламжийн асуудал эрхэлсэн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, санал, байр сууриа илэрхийллээ. Тэдний хувьд улирлын шинжтэй ажил, үйлчилгээ эрхэлдэг нь гол хүндрэлүүдийн нэгээс гадна эрс тэс уур амьсгалтай орны онцлог, санхүүжилт дутмаг байдал асуудал дагуулдаг.

Мөн Улаанбаатар хот дахь хуучны орон сууцнуудын дэргэдэх хэт өндөр ургалттай моддыг тухайн байрны Сууц өмчлөгчдийн холбоонд хариуцуулах шаардлагатай байна гэлээ. Хяналт, шалгалттай холбогдон үүсдэг нэлээд зүйлийг зохицуулж өгсөн төсөл болохыг, дулааны шугам сүлжээг шинэчлэхдээ олон жил тарьж ургуулсан ногоон байгууламжийг эвддэг, гэрэлтүүлэг хийснээр ургамалд хортой нөхцөл үүсгэдэг зэргийг онцолж байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв2 минут 18 секундын өмнөМагнус Карлсен, Г.Занданшатар нарын WR CHESS баг эхний өрөгтөө ялалт байгууллаа5 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ14 минут 19 секундын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв18 минут 25 секундын өмнөГ.Занданшатар: Би дэлхийн хошой аварга WR CHESS багт тоглож байгаа ч Монголынхоо шатарчидтай нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн сууж байгаадаа маш их бахархаж байна46 минут 53 секундын өмнөХот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ1 цаг 35 минутын өмнөАвлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ1 цаг 44 минутын өмнөCOP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө1 цаг 54 минутын өмнөИргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ1 цаг 57 минутын өмнө“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав2 цагийн өмнөНийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна2 цаг 34 минутын өмнөНаадмаар зургаан хоног амарна2 цаг 37 минутын өмнө“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ3 цаг 45 минутын өмнөБ.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа4 цаг 35 минутын өмнөЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов4 цаг 49 минутын өмнөСэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ4 цаг 55 минутын өмнөОюу толгойн үйл ажиллагаанд саад учруулж, зам хаасан иргэдэд хариуцлага тооцно5 цагийн өмнөТуулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд7 цаг 18 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа7 цаг 26 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан7 цаг 40 минутын өмнөДотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо6 сар 16. 17:18“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа6 сар 16. 16:29Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо6 сар 16. 16:22Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ6 сар 16. 15:28“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө6 сар 16. 13:52Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэж байна6 сар 16. 13:28О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “Хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна6 сар 16. 12:22Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ6 сар 16. 10:41УИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ6 сар 16. 10:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.