Г.Занданшатар: Би дэлхийн хошой аварга WR CHESS багт тоглож байгаа ч Монголынхоо шатарчидтай нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн сууж байгаадаа маш их бахархаж байна


6-р сарын 17
16 цаг 06 минут

       Ерөнхий сайд асан Г.Занданшатар Германы тэрбумтан, дэлхийн хошой аварга WR CHESS багийн эзэн Вадим Розенштэйний урилгаар домогт Магнус Карлсен тэргүүтэй шатрын гранд мастеруудаас бүрдсэн тус багт нэгдэж, Хонконгод болж буй "FIDE World Team Rapid & Blitz Championship 2026" тэмцээнд оролцож байна. Тэрбээр "Олон улсад нэр хүндтэй энэхүү тэмцээнд Монгол Улсаас гурван баг өрсөлдөж байна.

Мэргэжлийн ангилалд The MongolZ болон "Алдар" спорт хорооны дэргэдэх "Mongolia-Aldar” шатрын багууд дэлхийн шилдэг шатарчидтай хүч сорьж байна. Харин 2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилалд “Босоо Ноён” шатрын клуб мөн өрсөлдөж байгаа нь Монголын шатрын спорт зөвхөн мэргэжлийн түвшинд бус, олон нийт, сонирхогчдын дунд өргөжин хөгжиж буйн сайхан илэрхийлэл юм.

Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ баг U2400 ангилалд түрүүлж, дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирсан бахдам амжилт үзүүлсэн. Энэ жил Монголын гурван баг дэлхийн шилдгүүдтэй хүч сорин, эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр өрсөлдөж байна.

Миний хувьд, WR Chess багийн бүрэлдэхүүнд оролцож байгаа ч энэ тэмцээний хамгийн том бахархал бол Монголынхоо шатарчидтай нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн сууж буй явдал юм. Монголын багуудынхаа тоглолтыг хамгийн түрүүнд, хамгийн ихээр дэмжинэ. Монголын шатрын спортын өнөөдөр, ирээдүй болсон эдгээр тамирчдаараа бахархаж байна.

The MongolZ баг

Дасгалжуулагч – ФИДЕ дасгалжуулагч, эФМ Б.Ану

1-р ширээ – ИМ Д.Батсүрэн

2-р ширээ – ОУМ Х.Итгэлт

3-р ширээ – ОУМ Ү.Агьбилэг

4-р ширээ – ОУМ Х.Өлзийхишиг

5-р ширээ – эОУМ Б.Баярмаа

6-р ширээ – А.Эрхэмбаяр

"Алдар" спорт хорооны баг

1-р ширээ – ИМ С.Билгүүн

2-р ширээ – ОУМ Г.Амартүвшин

3-р ширээ – ОУМ С.Чингүүн

4-р ширээ – ОУМ / эИМ Б.Мөнгөнтуул

5-р ширээ – эОУМ Б.Мөнгөнзул

6-р ширээ – Б.Цогтбаяр

"Босоо Ноён" шатрын клубын баг (2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилал)

 1-р ширээ – СМ А.Золжаргал

2-р ширээ – ДМ Б.Очирсүх

3-р ширээ – эФМ Б.Хүслэнзаяа

4-р ширээ – СМ Н.Батмөнх

5-р ширээ – СМ Ж.Мичид

6-р ширээ – ДМ М.Батням

Нийт тамирчид, дасгалжуулагчид, баг хамт олон, ар гэрийнхэн, дэмжигчдэдээ спортын өндөр амжилт хүсье. Тэмцээн БНХАУ-ын Хонконг хотноо 2026 оны зургадугаар сарын 17-21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монголын багуудынхаа тоглолтыг хамтдаа дэмжицгээе" гэж уриаллаа.

Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17-ын албан ёсны сүүлийн өдөр | Шийдэл, үр дүн, үйл ажиллагаанд шилжих өдөр8 сар 28. 20:21Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна8 сар 28. 14:42ТЦА-наас сэрэмжлүүлж байна8 сар 28. 14:35УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа8 сар 28. 14:31“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв8 сар 28. 13:08СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ8 сар 28. 11:53Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана8 сар 28. 9:23“Нээлттэй парламент” танхимд УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ажиллав8 сар 28. 9:21УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 28. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 сар 28. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ8 сар 27. 21:55"Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болов8 сар 27. 21:49Ерөнхий хяналтын сонсголын зар8 сар 27. 13:48Ази даяар ой, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ8 сар 27. 13:45Хэрэглээний бүх төлбөрүүд зээлийн мэдээлэлд сөргөөр нөлөөлөхгүй8 сар 27. 10:09Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана8 сар 27. 9:50Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ8 сар 27. 9:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 27. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан8 сар 27. 9:16Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна8 сар 26. 19:14“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна8 сар 26. 19:10“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо8 сар 26. 19:05Газрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов8 сар 26. 12:36Хувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ8 сар 26. 12:32Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа8 сар 26. 12:24УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо8 сар 26. 12:21Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: СОР17-гоос хүлээх бодит үр дүн8 сар 26. 12:14Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна8 сар 26. 12:09Зээлээ төлсөн даруйд зээлийн оноо шинэчлэгддэг боллоо8 сар 26. 12:05АТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв8 сар 26. 11:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.