Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


6-р сарын 17
16 цаг 34 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.17/ Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ц.Баатархүү, П.Ганзориг, Б.Мөнхсоёл нараас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал энэ үеэр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээн авах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ хүрээнд D.petition буюу нийтийн өргөдлийн цахим систем ажиллаж, иргэд уг системийг эрчимтэй ашиглах болсон. Иймд өнөөдөр энэ загварыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэрэгжүүлэх үндсэн агуулгыг хуулийн төсөлд тусган боловсруулсан гэдгийг онцолж байлаа.

Хуулийн төслийн зорилго нь орон нутгийн түвшинд төрийн хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг бодитоор хэрэгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтын ил тод байдал, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн байна.

Төслийн хүрээнд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, иргэдийн оролцоог бодитой, үр нөлөөтэй болгох зарчмыг баримталж, нийтийн өргөдлийг хуульд заасан тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд нутгийн өөрөө удирдах байгууллагаар заавал хэлэлцүүлэх нөхцөлийг баталгаажуулах зохицуулалтыг тусгасан байна. Мөн ил тод, нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор нийтийн өргөдөл, санал авах үйл явц, түүнийг хэлэлцсэн дүн, гаргасан шийдвэрийг цахим системээр дамжуулан олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байдлаар мэдээлэхийг хуульчилахаар тусгажээ. Ингэснээр орон нутгийн шийдвэр гаргалтад олон нийтийн хяналт нэмэгдэнэ гэж үзжээ.

Түүнчлэн цахим танилт, баталгаажуулалтын систем, тоон гарын үсгийг ашиглан иргэдийн оролцоог баталгаажуулах зохицуулалтыг тусгасан байна. Уг зохицуулалт нь давхардсан болон хуурамч оролцооноос сэргийлэх, иргэдийн оролцооны үр дүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Замын хөдөлгөөнд мопед, скүүтертэй оролцсон 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно21 минут 50 секундын өмнө“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна33 минут 46 секундын өмнө“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв36 минут 30 секундын өмнөМагнус Карлсен, Г.Занданшатар нарын WR CHESS баг эхний өрөгтөө ялалт байгууллаа39 минут 12 секундын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ48 минут 31 секундын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв52 минут 37 секундын өмнөГ.Занданшатар: Би дэлхийн хошой аварга WR CHESS багт тоглож байгаа ч Монголынхоо шатарчидтай нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн сууж байгаадаа маш их бахархаж байна1 цаг 22 минутын өмнөХот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ2 цаг 9 минутын өмнөАвлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ2 цаг 18 минутын өмнөCOP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө2 цаг 28 минутын өмнөИргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ2 цаг 31 минутын өмнө“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав2 цаг 34 минутын өмнөНийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна3 цаг 8 минутын өмнөНаадмаар зургаан хоног амарна3 цаг 12 минутын өмнө“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ4 цаг 19 минутын өмнөБ.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа5 цаг 9 минутын өмнөЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов5 цаг 24 минутын өмнөСэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ5 цаг 29 минутын өмнөОюу толгойн үйл ажиллагаанд саад учруулж, зам хаасан иргэдэд хариуцлага тооцно5 цаг 34 минутын өмнөТуулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд7 цаг 52 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа8 цагийн өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан8 цаг 14 минутын өмнөДотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо6 сар 16. 17:18“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа6 сар 16. 16:29Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо6 сар 16. 16:22Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ6 сар 16. 15:28“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө6 сар 16. 13:52Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэж байна6 сар 16. 13:28О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “Хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна6 сар 16. 12:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.