Дэлхийн багийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Хонконгод болж байна. Энэхүү тэмцээнд Ерөнхий сайд асан Г.Занданшатар Германы тэрбумтан, WR CHESS багийн эзэн Вадим Розенштэйний урилгаар тус багт тоглож байна. Дэлхийн шатрын хаан гэгддэг Магнус Карлсен, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарын бүрэлдэхүүнтэй WR CHESS баг эхний өрөгтөө хожсон тухай мэдээ шатрын ертөнцийнхний анхаарлыг татаж байна.
Тодруулбал, блиц, рапидын багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өрөгт дэлхийн чансааг тэргүүлэгч WR CHESS баг Испанийн Duobeniajan Costa Calida Esj багийг нэг ч хожигдолгүйгээр буулган авлаа. Дэлхийн шилдэг шатарчдын нэг Уэсли Со нэгдүгээр ширээнд, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар зургадугаар ширээнд багийн оноогоо баттай хамгаалж, бусад ширээнд багийн нөхөд нь ялалт байгуулснаар WR CHESS эхний өргийг амжилттай давлаа.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт өнөөдөр эхэллээ
Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түтгэлзүүлсэн гэв
И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ
Олимпийн эрх олгох ширээний теннисний Олон улсын тэмцээн Монголд болно
"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо
Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

Сэтгэгдэл бичих