УИХ-ын хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Ирэх сарын 01-нээс (2026.07.01) хэрэгжиж эхлэх энэхүү хуулийн онцлох заалтуудаас танилцуулъя.
• Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.
• Тээврийн хэрэгслээ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу бүртгүүлнэ.
• Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нь сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
• Эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдээмопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлжолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ.
• Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлагын даатгалд хамрагдана.
• Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон арван найман нас хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг зохицуулалтыг тусгасан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг боловсруулж, тогтоолоор хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, болон тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож холбогдох журмыг шинэчлэн батлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэг, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгажээ.
Л.Номин
Facebook
Twitter
Youtube


Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна
Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа.gif)

Сэтгэгдэл бичих