Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо


6-р сарын 18
9 цаг 18 минут

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх орой аймгийн хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа. Дараа нь туульч “Аргиль цагаан өвгөн” тууль хайллаа.

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

Тахилгын өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.  

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ

“Монголчууд эцэг тэнгэр, эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, уул ус, ургамал амьтдыг нь хайрлан хамгаалж, эзэн шүтээнд нь сүслэн залбирч, уул овоогоо тахиж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Мянга мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой их ёслол юм.

Цаст цагаан Этүгэн уул, оройн чимэг Отгонтэнгэр хайрхан нь Хүннү гүрний үеэс тайж тахиж ирсэн Монгол түмний их шүтээн уул билээ.

Өнө эртний тахилгат Отгонтэнгэр уулын цадиг түүх бол эх байгалиа хамгаалах төрийн бодлого, хууль цааз хийгээд төр, шашны ёслол, байгалиа шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зан заншлын цогц илэрхийлэл юм.

Ард иргэдийнхээ ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, байгаль хамгаалах үзэл санааг хүндэтгэн дээдэлж, Отгонтэнгэр хайрхны тахилгын шүтээн цогцолборыг шинэчлэн байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ цаг үед байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдол, гамшигт үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтээрээ анхаарч байна.

ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэж, энэ төрлийн судалгааг үе шаттай хэвлэн нийтэлж, түгээн дэлгэрүүлж байгааг тэмдэглэн хэлье.

Хүн, байгаль хоёр хүйн холбоотойг танин мэдсэн монголчууд бидний өвөг дээдэс уул, усаа тахин шүтэх уламжлалт зан үйлээрээ дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үнэт өв соёлд төр онцгой анхаарч ирсэн түүхтэй.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлээ судлан шинжлэх үүднээс төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул усны онцлогийг нь тодруулан судалж, ард олноо сурталчлан таниулж эхэллээ.

Эх дэлхий, эко системийг хамгаалах, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургыг сааруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа ард иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.

Мөн Отгонтэнгэр хайрхны Очирваань шүтээн, Хөх-Энгэр, Баянзүрх, Цэцэрлэг, Бадархундага, Баянбулаг, Бахдалт Цагаан, Хөх, Хар нуур монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлж, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

 

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Б.Зоригоо нар Хангайн магтаал хайлав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Отгонтэнгэр хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Завхан аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Г.Өнөрбаярт гардуулж өглөө.

Үүний дараа Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тахилгын ёслолд унших номын утга агуулгын талаар сүсэгтэн олонд товч тайлбарлалаа.

Лам хуврагууд Буман цагаан судар, Отгонтэнгэр хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншиж мандал өргөв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын даян мэргэн Баасанхүүгийн Ёндонд хүлээлгэн өгч, Завхан аймгийн Улиастай сумын аварга малчин Шуурайн Бат-Эрдэнийн адуун сүргээс сонгосон бор азаргыг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Отгонтэнгэр хайрхан уулыг Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлигаар төрийн тахилгатай болгож, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онд тахисан. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4,021 метрт өргөгдсөн бөгөөд 3,752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилийн доохон талд Ар, Өвөр Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуур байдаг.

30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамалтай.

Отгонтэнгэр гэдэг нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг гэж үздэг.Монголчууд хайрхнаа эртнээс нааш “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай, идээний дээжээ өргөж ирсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна1 цаг 6 минутын өмнөОтгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо1 цаг 15 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан1 цаг 34 минутын өмнөЗамын хөдөлгөөнд мопед, скүүтертэй оролцсон 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно6 сар 17. 17:05“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 16:53“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:50Магнус Карлсен, Г.Занданшатар нарын WR CHESS баг эхний өрөгтөө ялалт байгууллаа6 сар 17. 16:48Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 17. 16:38Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:34Г.Занданшатар: Би дэлхийн хошой аварга WR CHESS багт тоглож байгаа ч Монголынхоо шатарчидтай нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн сууж байгаадаа маш их бахархаж байна6 сар 17. 16:06Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ6 сар 17. 15:18Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ6 сар 17. 15:09COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө6 сар 17. 14:59Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ6 сар 17. 14:56“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6 сар 17. 14:53Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна6 сар 17. 14:19Наадмаар зургаан хоног амарна6 сар 17. 14:16“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ6 сар 17. 13:09Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа6 сар 17. 12:19ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов6 сар 17. 12:04Сэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ6 сар 17. 11:58Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулж, зам хаасан иргэдэд хариуцлага тооцно6 сар 17. 11:53Туулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд6 сар 17. 9:35УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа6 сар 17. 9:27УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 17. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан6 сар 17. 9:13Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо6 сар 16. 17:18“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа6 сар 16. 16:29Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо6 сар 16. 16:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.