Д.Сүхбаатарын талбайн цэцэгжүүлэлтийн хүрээнд 70 мянга орчим цэцгийг энэ долоо хоногт багтаан суулгана


6-р сарын 18
10 цаг 36 минут

     Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр болон холбогдох албаныхан Д.Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр "Нийслэлийн төв талбайн хавтангууд хагарч, ногоон байгууламж, цэцэгжүүлэлт хангалтгүй байгааг иргэд шүүмжилж байна. Энэ хүрээнд холбогдох ажлуудыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор гүйцэтгэхийг үүрэг болгож байна. Дүүргүүд аливаа ажлыг гүйцэтгэх болон хяналт тавих байгууллагыг өөрсдөө сонгодгоос үүдэж тохижилт, үйлчилгээний чанар хангалтгүй байна. Цаашид дүүргүүдийн тохижилтын ажлын хяналтын байгууллагыг нийслэлээс сонгодог болно" гэв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Г.Ууганбаяр "Төв талбайн хавтангууд саяхнаас эвдэрч эхэлсэн. Талбайн урд хэсэгт гэрэлтүүлгийн шон суурилуулах ажлын үеэр хүнд даацын авто машинууд зорчсоноос шалтгаалан эвдрэл үүссэн. Д.Сүхбаатарын талбайн хавтантай ижил төрлийн чулуу Монгол Улсад худалдаалдаггүй. Шаардлагатай чулууг захиалсан байгаа, ирмэгц нь хавтангуудыг богино хугацаанд шинэчилж дуусгана" гэлээ.

УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Өмнө нь төв талбайн тохижилтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцдаг байсан бол өнгөрсөн жилээс дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор тохижилтын ажил бага зэрэг саатаж, удааширсан. Төв талбайн цэцэгжүүлэлтийн хүрээнд нийт 70 мянга орчим цэцгийг энэ долоо хоногт багтаан суулгана. Мөн ирэх жилээс бутлаг моддыг хэлбэржүүлэн байршуулж, орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөсөн" гэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ5 минут 23 секундын өмнөОнцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 минут 23 секундын өмнөОюутолгойн баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлжээ11 минут 12 секундын өмнөО.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгээр шантаажилж Цэцийн томилгоо авсан уу1 цаг 2 минутын өмнөМонгол, Kазахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов1 цаг 9 минутын өмнөД.Сүхбаатарын талбайн цэцэгжүүлэлтийн хүрээнд 70 мянга орчим цэцгийг энэ долоо хоногт багтаан суулгана1 цаг 23 минутын өмнөБаянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна2 цаг 33 минутын өмнөОтгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо2 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан3 цагийн өмнөЗамын хөдөлгөөнд мопед, скүүтертэй оролцсон 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно6 сар 17. 17:05“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 16:53“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:50Магнус Карлсен, Г.Занданшатар нарын WR CHESS баг эхний өрөгтөө ялалт байгууллаа6 сар 17. 16:48Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 17. 16:38Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:34Г.Занданшатар: Би дэлхийн хошой аварга WR CHESS багт тоглож байгаа ч Монголынхоо шатарчидтай нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн сууж байгаадаа маш их бахархаж байна6 сар 17. 16:06Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ6 сар 17. 15:18Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ6 сар 17. 15:09COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө6 сар 17. 14:59Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ6 сар 17. 14:56“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6 сар 17. 14:53Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна6 сар 17. 14:19Наадмаар зургаан хоног амарна6 сар 17. 14:16“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ6 сар 17. 13:09Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа6 сар 17. 12:19ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов6 сар 17. 12:04Сэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ6 сар 17. 11:58Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулж, зам хаасан иргэдэд хариуцлага тооцно6 сар 17. 11:53Туулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд6 сар 17. 9:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.